Боксчид медалийн болзол хангалаа
Рио 2016 олимпийн наадмын эрх олгох тэмцээн БНХАУ-д эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдсаар байна. Манай боксчид өчигдөр медалийн төлөөх тулаануудаа хийлээ.

Ингээд манай ширэн бээлийтнүүдээс тэмцээний 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат хагас шигшээд үлдэх тулаанаа хийж ялалт байгууллаа. Тэрбээр Туркменстаны боксчин Бахтияар Машариповтой тоглож илт давуугаар 3:0-ээр /30:27, 30:27,30:27/ яллаа.Хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангасан Б.Түвшинбат 31-нд медалийн өнгө хувиргах тулаанаа Тайландын Сэйломтой хүч үзнэ.

Мөн 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ Вьетнамын боксчин Хуюнх Нгок Тан оноолт таарсан.Нэгдүгээр үе 30:27, хоёрдугаар раунд 30:27, шийдвэрлэх тулаанд 29:28 болж 3:0-ээр өрсөлдөгчөө ялж медалийн болзол хангалаа.Медалийн өнгө хувиргах, олимпийн эрхийн төлөө Узбекстаны боксчин дэлхийн Универсиад наадмын аварга Дусматов Хасанбойтой 31-ны өдөр тоглоно.

64кг-д Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг БНАСАУ-ын боксчин Кон Таэ Ритэй медалийн төлөөх тулаанаа хийж 3:0-ээр яллаа.

Тэмцээний 75 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Н.Шинэбаяр мөн л энэ өдөр медалийн болзол хангаж, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон. Тэрбээр Ираны Сажад Мехрабитэй тоглож илт давуугаар өрсөлдөгчөө ялж хүрэл медалийн болзол хангасан юм.Медалийн өнгө хувиргах тулаанаа маргааш хийнэ. 

Түүнчлэн өчигдөр рингэнд гарч тулалдсан 56-кг-ын жинд хүч үзэж буй Б.Цэндбаатар , 52 кг-д хүч үзсэн Х.Энх-Амар нар ялагдал хүлээж тэмцээнийг өндөрлүүллээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zak 2016-03-30 04:48:37
    bayar xurgie
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-03-30 03:51:52
    tamirchdadaa bayar hurgie
    59.153.87.23
    Мэдэгдсэн Хариулах