Захуудаас бар кодтой баримтаа авмаар байна
НӨАТ-ын шинэ  хууль хэрэгжиж эхлэхээс өмнө улсын хэмжээнд 12 мянган кассын машин ажиллаж байжээ. Харин одоо 33 мянга болсон байна. Цаашид ч нэмэгдэнэ гэдэгт хууль хэрэгжүүлэгчид итгэлтэй байгаа ажээ.50 сая төгрөгөөс дээш орлого бүхий НӨАТ суутган төлөгчид өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд бүгд кассын машинтай болж, НӨАТ-ын баримт өгдөг болжээ. Харин олонход үйлчилдэг, бага дунд орлоготой иргэдийн амжиргаагаа залгуулдаг худалдаа үйлчилгээний төв, захуудын хувьд кассын машин тавих, НӨАТ-ын баримт олгоход хойрго хандаж байгаа юм.

Тэдний хувьд лангуу ажиллуулдаг гэх нэрээр сарын 6000 төгрөгийн татвар төлдөг. Гэтэл лангуун дээр мах худалдаалагч нэг иргэний өдрийн орлого 50 сая төгрөгт хүрдэг гэсэн албан бус тоо ч байгаа юм. Чухам тэр орлого нь ил болохоос худалдаачид эмээж, татвар төлөхөөс цааргалж байгааг мэргэжилтнүүд ч үгүйсгэсэнгүй. Ингээд  бид хэд хэдэн зах худалдааны төвүүдээр орж, түрээслэгчидтэй уулзаж байр суурийг нь  сонирхлоо. Бидний хамгийн эхэнд очсон газар бол Баянзүрх худалдааны төв байлаа.  Тус захаар нэлээн эргэлдэж НӨАТ-ын баримт өгч байгаа эсэхийг ажиглаж зогсоход нэг ч лангуу НӨАТ өгч харагдсангүй. Ингээд худалдаа эрхлэгчидтэй уулзаж, энэ талаар тодруулахад

“Манайх угаасаа өгдөггүй. Тэр машиныг нь оруулж ирнэ гэж хэсэг ярьж байгаад чимээгүй болсон. Удирдлагууд нэгдсэн журмаар оруулж ирэх юм ярьж байсан. Энүүгээр байгаа нэг ч лангуу НӨАТ-ын баримт өгдөггүй. Хүмүүс  ч нээх нэхээд байдаггүй” гэх хариултыг өгсөн юм. 



Үнэхээр тус захаар үйлчлүүлж буй иргэд НӨАТ-ын баримтаа нэхдэггүй нь үнэн аж. Тиймээс иргэдээс энэ талаар тодруулахад “Бүх захууд адилхан НӨАТ өгдөггүй болохоор дэлгүүрээс л гэхээс захын энэ лангуунуудаас нэхэж үзээгүй юм байна” гэлээ. 

Иргэдийн энэхүү тоомжиргүй байдал эдгээр худалдаа эрхлэгчдийг өөгшүүлж буйг албаныхан хэлсээр байгаа. Тэд ч Монгол улсын хуульд захирагдах учиртай. Хотын захын хорооллын жижиг ТҮЦ хүртэл НӨАТ-ын баримт өгч байхад өдрийн орлого нь хэдэн зуун мянгаар тоологддог хүнс, барааны лангуунууд өгөхгүй байна гэдэг  шударга ёсонд нийцэхгүй гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна. 

Бидний дараагийн очсон газар бол барилгын материалын худалдаачдын төвлөрсөн зах болох  100 айл байлаа. Тэнд мөн л бар кодтой баримт өгч буй нэг ч лангуу алга. Энэ талаар лавлахад “Манайх НӨАТ төлөгч биш” эсвэл “манайх байгууллага биш хувь хүн. Иймээс НӨАТ төлдөггүй. Тэр бар кодтой баримт авах, бүртгэл хийлгэх шаардлагагүй” гэх хариултыг өгсөн юм. 

Ингээд бид хүнсний чиглэлээр дагнан худалдаа үйлчилгээ явуулдаг Барс захыг зорив.Тус зах үйлчлүүлэгч ихтэй ч одоогоор тэндээс бар кодтой баримт нэн бүрхэг байна.Тус захын ямар ч худалдаачин дээр очсон бар кодтой баримт өгөхгүй байна. Гэхдээ тэд НӨАТ-ын буцаан олголтын талаар хагас дутуу мэдээлэлтэй байгаа ч энэ асуудал өөрсдөд нь хамаагүй хэмээн үзэж байна.

Энэ талаар тус зах дээр жимсний худалдаа эрхлэгчээс тодруулахад “Манайх байгууллага биш. Би хувиараа борлуулалт хийдэг учир энэ асуудал надад хамаагүй. Тэглээ ч баримтыг заавал тусгай машин авч байж хэвлэж өгөх юм гэсэн. Тэгэхээр хувиараа наймаа хийж, хэдхэн төгрөгийн ашиг харж суугаа бид тэр үнэтэй төхөөрөмжийг авч чадахгүй” хэмээн ярьж байна.

Үүнээс харахад худалдааны захуудад үйлчилгээ үзүүлдэг иргэдийн үйлчилгээг НӨАТ-ын хувьд хамруулж, тусгай код бүхий баримттай болгоно гэдэг нэлээд асуудалтай байгаа нь тодорхой харагдаж байна. Тэд орлогоо нуух гэсэндээ юу үнэхээр маш бага орлоготой тул авах боломж байхгүй юу ямартай ч хэрэгжиж эхлээд гурван сар шахуу болж байгаа НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн хойрго хандацгааж байна. 



Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-04-05 04:30:33
    Haymd une n heregtei yumuu undur unetei delguuriin baraa heregtei yumuu. zahaas 10.000 awah baraagaa nuot ugdug delguureesee 20.000 aw l daa
    45.117.32.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-04 15:04:58
    БИ БАЯНЗҮРХ (13-р ХОРООЛОЛ ДАХЬ) ЗАХААС МАХ АВЛАА. ГЭТЭЛ ҮҮДЭН ДЭЭР НЬ НӨАТ ЫН БАРИМТ ӨГНӨ ГЭЭД НЭГ ХҮҮХЭН СУУЖ БАЫНА. ОЧООД АСУУСАН ЧИНЬ ТА МАХАА АВААД ХУДА...
    103.26.194.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Haha 2016-04-04 01:33:09
    Zugeer l barimt heregtei bol zahaar bish delguureer uilchluul l dee. Nadad bol barimtiin hereg algaa. Nadad 10% hyamd une l heregtei bna daa.
    202.9.40.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Nuat hereggvi  2016-04-01 11:41:55
    Sugalaa nereer ard tvmnee shuldag tur haana bna eh oronch bldaa gen vv eh oronch bishdee uguhgvi bgaa yum bish ene Bol zvgeer l ard tvmneer uruu tulvvleh gesen ...
    103.229.121.22
    Мэдэгдсэн Хариулах
  • yyganaa 2016-03-31 11:00:41
    tureesiin languu zarim hoolnii gazar uuhgui bma lee
    103.26.194.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Заавал авах ёстой 2016-03-31 07:11:48
    Захынхан мөн барилгын материалынхан сайн орлого олдог нь үнэн тул эх оронч сэтгэл гарган хуулийг биелүүлье. Хэрэв тэд төлөхгүй бол бид ч бас төлмөөргүй байна.
    122.201.26.13
    Мэдэгдсэн Хариулах
  • ene chin zah shuudee 2016-03-30 11:17:18
    zah heden huniig tejeej hoolloj bgaag toolson turzasag bna uu
    202.21.106.138
    Мэдэгдсэн Хариулах
    • Чамд гэж хэлэхэд 2016-03-31 07:17:06
      Татвар төлөх нэг үнэн найзаа тэнд ядаа байна уу баян байна уу хамаагүй эх оронч байл даа
      122.201.26.13
      Мэдэгдсэн Хариулах
  • дэмжиr dgayg 2016-03-30 09:37:58
    Зах ашигтай. Өдөрт 50 битгий хэл мянган төгрөгний ашигтай байдаг юм. Зах болон жижиг дэлгүүрүүд их ашигтай. Одоо татвар хөндөөд эхлэхээр ашиггүй болж байна
    122.201.31.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2016-03-30 04:50:26
    Hol ochij hutsaa.
    71.198.253.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Sss 2016-03-30 02:44:24
    Malnuud min NUT tulugch bolood ehleh yum Bol jijig dunduud baraaniihaa uniig bagdaa 10-15 huvi nemehees uur arga gui bolno. Ta nar uniig busee yu
    103.57.93.202
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-03-30 02:29:47
    zahuud bas mongol ulsiin huulid zahiragdah estoi.naaduul chin orlogoo vhen hatan huuh geed l vzeed bna da
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах