29.8 мянган га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлүүлнэ
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралтаар баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд үүрэг болголоо.

2016 онд улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар, 39,26 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн 2016 онд улсын хэмжээнд иргэдэд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн нийт 29820.97 га газрын 4,5 хувийг одоо эзэмшиж, ашиглаж байгаа хашааны газар, 93 хувийг шинээр өмчлүүлэх газар, 2,5 хувийг улсын чанартай автозам дагуух газар эзэлж байгаа бол аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын 6,5 хувийг үр тариа,  55,1 хувийг төмс, хүнсний ногоо тарих зориулалттай, 38,2 хувийг газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалттай газар тус тус эзэлж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2003 оны тавдугаар сарын 01-нээс 2015 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 446004 иргэн 47840,58  га газрыг өмчилж авсан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.