Зөөврийн камерыг ажиллуулсанаар 776 зөрчил илрүүлжээ
Нийслэлийн гудамж ихэнх нь камертай болсноор жолооч нарын дэг журам сайжирч, зөрчил буурсан гэж Замын цагдаагийнхан дүгнэжээ. Гэвч хянах боломжгүй замууд бас олон байгаа аж. Тухайлбал: Яармаг, Гачуурт, Налайх, Нисэхийн чиглэлийн замуудад жолооч нар хурд хэтрүүлэн давхидаг нь хэвээр байсан тул эдгээр замд зөөврийн камер байрлуулж, бүрэн хянаж эхэлжээ.

Зөөврийн камерыг ажиллуулж эхэлснээс хойш нийтдээ 776 зөрчил илрүүлж, 202 жолоочийн эрхийг хасчээ.  Мөн Яармагийн замд илрүүлсэн зөрчлийн багагүй хувь нь  150 км/ц-ийн хурдтай явсан нь зөөврийн камерт бичигджээ. Гол нь зөөврийн камерыг замын хаана ч байрлуулах боломжтой учраас жолооч нарт харагдахгүй байсан ч зөрчлийг илрүүлэх боломжтой юм байна.

Хяналтгүй гэж бодсон замуудад хурд хэтрүүлдэг ч жолооч нарын зөрчил жил ирэх тусам буурч байгааг ЗХУТ-ийнхөн онцоллоо. Харин 2016 оны гуравдугаар сарын 25-ны байдлаар  авч үзэхэд хурд хэтрүүлсэн 73, гэрлэн дохио зөрчсөн 297 зөрчил бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, 3000 хүрч байсан зөрчлийн тоо 73 болтлоо буурчээ. Замын хөдөлгөөний шинэ хууль мөрдөж, зөрчлийн оноо  тооцож эхэлснээр жолооч нарын сахилга бат эрс сайжирсан талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат мэдээллээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.