Багахангайд 106, Баянзүрхэд 196 сая төгрөгөөр сонгуульд өрсөлдөнө
Нийслэлийн Аудитын газраас НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг нэг тэрбум 460 сая төгрөгөөр тогтоосон талаар мэдээллээ. Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож өгснөөр нам, эвслүүд НИТХ- ын 2016 оны ээлжит сонгуульд өрсөлдөхдөө дээрх зардалд багтаан үйл ажиллагаа явуулах болж байгаа юм. Нийслэлийн Аудитын газраас нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо нийслэлийн тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийн хязгаарыг ч баталж өгчээ. Үүгээр бол хамгийн бага зардал нь Багахангай дүүргийн 44 дүгээр тойрогт 106.4 сая төгрөг, хамгийн их зардал Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойрогт 194.4 сая төгрөгөөр тогтоосон байна. Энэ нь хүн ам, газар нутгийн байршил, эдийн засгийн бусад үзүүлэлт болох инфляци зэрэгтэй уялдаж гарсан зардлын дээд хязгаар гэдгийг Нийслэлийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Очирбат хэллээ.
 
УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг батлахдаа аймаг, НИТХ-ын сонгуулийг ирэх зургадугаар сарын 29-нд буюу УИХ-ын сонгуультай нэг өдөр зохион байгуулахаар заасан юм. Хуульд туссан энэхүү заалтын дагуу Нийслэлийн Аудитын газар нь НИТХ-ын сонгуулийн зардлын дээд хязгаарыг зарлаж байгаа нь энэ аж. Учир нь хуульд энэхүү зардлыг сонгууль болохоос 90 хоногийн өмнө тогтоох ёстой хэмээн заасантай холбоотой юм байна. НИТХ-ын сонгуулийн тойрог нь нийтдээ 45 тойргоос бүрдэж байгаа юм.
 
Мэдээллийн дараа Нийслэлийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Очирбатаас цөөн асуултад хариулт авлаа
 
-Өмнөх сонгуульд нам, эвсэл болоод нэр дэвшигч хэдэн төгрөг зарцуулж байсан бэ. Энэ жил зардал нь хэр зэрэг ихэссэн талаар мэдээлэл өгөөч?
-2012 оны НИТХ-ын сонгуулийн тухай хуулиар намын жагсаалтаар 15 хүн, сонгуулийн тойрогт 30 хүн нэр дэвшиж, өрсөлдсөн байгаа. Тухайн үед сонгуулийн зардал нь нам, эвсэл хоёр тэрбум, нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ 103-141 сая төгрөг байхаар тогтоож байсан юм билээ. Харин энэ сонгуулиар нам, эвслийн хувьд сонгуулийн зардлын дээд хэмжээ буурсан. Нэр дэвшигчдийн зардал өссөн байгаа. Учир нь сонгуулийн зардалд нөлөөлж болох бүх хүчин зүйлийн нөлөөллийг авч үзээд, зардлын хэмжээг одоогийн бодит төвшинд тогтоосон. Зардлыг тооцохдоо нийслэлийн нутаг дэвсгэр, хүн ам, байршил зэргийг харгалзаж байгаа.

-УИХ-ын сонгуулийн нам, эвсэл болоод нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг зарлахдаа 2012 оноос бууруулсан байсан. Энэ нь сонгуулийн сурталчилгааны хоног хасагдсантай холбоотой гэж байсан. Тэгвэл НИТХ- ын нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг харин ч нэмэгдүүлчихсэн байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Сонгуулийн шинэ хуулиар мөнгөний сонгууль болгохгүй гэсэн үүднээс нэлээд олон хязгаарлалтуудыг хийсэн. Тухайлбал, сурталчилгааны хоног багассан, сурталчилгааны самбар үнэ төлбөргүй болсон, ухуулагчдын цалин байхгүй болсон, телевизүүдийн сурталчилгааны цагийг хязгаарласан зэрэг олон зүйл байгаа. Ер нь өмнө нь сонгуулийн зардлыг хэрхэн тогтоож байсан эсэх судалгаа хийж үзсэн. Гэтэл 2012 оны сонгуулийн . сурталчилгааны тайлан мэдээлэл бүрэн бутэн байгаагүй, тухайн үед зардлын дээд хэмжээг ямар аргачлалаар тооцсон эсэх нь ч бидэнд мэдэгдэхгүй байсан. Харин бидний одоо хийсэн тооцоо бол Үндэсний аудитын газраас гаргасан жишиг аргачлалын дагуу, өнөөгийн үнэ тариф, газар нутгийн байршил, хүн ам, өрхийн тоо, сонгогчийн тоо болон хуульд заасан бусад зардлуудыг үндэслээд гаргасан бодит хэмжээ гэдгийг баталж чадах байна.
 
-Сонгуулийн зардлыг тоггоосон  хэмжээнээс хэтрүүлсэн эсэхийг хэрхэн хянах вэ?

-Сонгуулийн хуулийн 43.6, 45.7, 47.10 гэсэн заалтуудыг үндэслэн хянах болно. Эдгээр заалтуудаар сонгуулийн зарлын дансанд хуримтлагдах мөнгөн хөрөнгийн хэмжээнд хязгаар тавихгүй. Харин сонгуулийн үед зарцуулагдах зардлын дээд хэмжээ нь хуульд нийцсэн байна гэдгийг зааж байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа зардлыг нь хянах болно. Улмаар хэдэн төгрөгийн хандив авсан, хэдийг нь хэрхэн зарцуулсан эхийг нь нийтэд мэдээлэх юм.
 
Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Lutaa 2016-03-30 01:18:13
    Ýíý ñîíãóóëèàð á¿ãäýýðýý Õ¯Í íàìûã ñîíãîîä íýã ¿çåý
    112.72.12.5
    Мэдэгдсэн Хариулах