Х.Энх-Амар шилдэг наймд үлдлээ
“Рио-2016” олимпийн  наадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Чянь Ань хотноо  зохион байгуулагдаж байна. Манай ширэн бээлийтнүүд эхний тулаануудаа хийж, өрсөлдөгчдөө буулгаж аваад байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэмцээний дөрөв дэх өдрийн тулаан манай цагаар 15:00 цагт эхэллээ.

Энэ өдөр манай боксчдоос хамгийн түрүүлж 52 кг-ын жинд хүч үзэж буй Х.Энх-Амар хоёр дахь тулаанаа хийж, ялалт байгууллаа. Тэрбээр Шигшээ наймд үлдэх тулаанаа Йорданы Мохаммед Абу Жажехтэй өрсөлдөж хоёр үеийн турш давамгайлж 30:27, 30:27 харьцаатай хоёрдугаар үе өндөрлөж улмаар техникийн илт давуу буюу ТКО өрсөлдөгчөө яллаа. 

Манай тамирчны хувьд  эхний тулаанаа 2013 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Тайванийн боксчин Жан Чун Хиентэй хийж, ялсан билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tamiraa 2016-03-28 11:57:21
    bayar hurgie. Bokcchiddoo amjit husie
    202.131.252.209
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2016-03-28 11:01:17
    Bauar khurgue
    202.9.41.162
    Мэдэгдсэн Хариулах