Пакистанд амиа золиослогч 69 хүний аминд хүрлээ
Пакистаны зүүн хэсэгт байрлах Лахор хотын цэцэрлэгт хүрээлэнд болсон дэлбэрэлтийн улмаас 69 хүн амиа алдаж, олон тооны хүн шархадсан тухай мэдэгдлээ. Дэлбэрэлтийн үед цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс гэр бүлээрээ “Улаан өндөгний баяр” тэмдэглэхээр цугласан байжээ.

Xохирогчдын дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд бөгөөд Пакистан дахь Талибанчууд энэхүү халдлагыг зохион байгуулсан гэсэн байна. Аймшигт хэргийн дараа Пакистаны ерөнхийлөгч гурван өдрийн гашуудал зарлаж байгааг мэдэгджээ.

Амиа золиослогч этгээд цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы дэргэд өөрийгөө дэлбэлсэн байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.