Ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдлыг хэлэлцэнэ
УИХ-ын ээлжит бус чуулганыг  маргааш буюу энэ сарын 29-ны өдөр зарлан хуралдуулахаар болсон билээ. Тэгвэл ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ гэдэг олны анхаарлыг татаад байсан. Олон нийтийн зүгээс болоод Эрүүл мэндийн ТББ-уудын төлөөллүүд мэдээлэл хийж нэн тэргүүнд ЭМСЯ-ыг эзэнтэй болгож, шинэ сайд томилохыг хүсэж байсан. Тэгвэл энэ удаагийн ээлжит бусаар уг асуудал хараахан хэлэлцэгдэхгүй юм байна.

Харин чуулганаар цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбоотой багц хуулийн төслүүдийг соёрхон батлахаар төлөвлөөд байна. Гэвч гэнэт Цөмийн хог хаягдлыг хэлэлцэх болсонд байгаль орчны төлөөх ТББ-ууд ихээхэн  дургүйцэж, хардаж буйгаа илэрхийлж эхлээд байна. 

Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлах нь гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд нэлээд гарч байсан ч тухай бүрд нь Монгол Улс цөмийн хаягдал булшлахгүй гэх мэдэгдлийг холбогдох албаныхан өгсөөр байсан билээ.Харин энэ удаад Монгол Улс цөмийн хог хаягдал булшлахгүй байхыг албан ёсоор хуульчилна гэдгийг УИХ-ын албан мэдээлэлд дурджээ.  

Ямартай ч ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна. 

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.

Ээлжит бус чуулган энэ дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-03-28 23:13:01
    Ard tumnee hundlehgui end tend gazar shoroogoo hudaldsan mongonoos yugaach ogohoos butsahgui iim ymnuudaar yadgiin tsumiin haluul taarna ard tumen songoh erhtei...
    94.226.182.154
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-03-28 09:35:54
    УИХ -ынхан үг нь уран ухаантай, үйлдэл нь мунхаг хар явдалтай улс орноо өр шир, өтөнд бариулсан үр дүнтэй ард иргэд нь хаширахаа мэдрэхээ байчихсан.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Золбин 2016-03-28 04:17:05
    Цемийнхаягдал нэрээр Гончигдоржийг цэцийн дарга болгох асуудлыг яаралтай хэлэлцэх болов уу
    150.129.141.58
    Мэдэгдсэн Хариулах
  • цөм? 2016-03-28 03:23:44
    Ямар хууль батлах гээд байгааг нь харж л байя!
    203.91.112.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-28 02:30:36
    Даахгүй нохой булуу хураана гэгчээр ашиглаж чадахгүй том газар нутагтай цөөхөн хүн амтай иймд цөмийн хаягдал булья гэж байгаа юм биз дээ Япон яагаад туслаад бай...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах