11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдлыг хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулан Цөмийн эсрэг хөдөлгөөнүүд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн шинэтгэл орон нутагт" сэдвээр болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хуралд ШЕЗ-ийн дарга, гишүүд бүгд оролцох бөгөөд орон нутгийн нийт шүүхүүдтэй онлайнаар холбогдоно. Хурал ШЕЗ-ийн байранд болно.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  “Монгол коммент”-ийн хөтлөгч М.Батбилэгт туслах аяны талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Хэвлийн Хүрээлэнд: Монголын Ногоон Намын ерөнхий нарийн бичгийн дарга А.Лхамдэгэд, Монголын Үндэсний Эмэгтэйчүүдийн Үндэсний Намын дарга Б.Саранцэцэг болон бусад гишүүд улс төр дэх эмэгтэйчүүдийн сонголт, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Жудагт Монгол” холбооноос “Үндэсний эв нэгдэл” цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Хуралд УИХ-ын дэд дарга асан Гомбожав, өмгөөлөгч Нарангэрэл, хамба лам Чойжамц нар оролцоно.

12:00 цагт: Сонгуулийн хуулинд заасны дагуу Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, нэр дэвших нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Нийслэлийн Аудитын газраас тогтоодог. Нийслэлийн Аудитын газраас энэ хэмжээг тогтоосон талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. Өөрийн байранд /11р хороолол Орчлон сургуулийн замын эсрэг талд нийслэлийн төр захиргааны 5-р байр/ мэдээлэл өгнө.

12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  Өмгөөллийн “Үлэмж партнерс” ХХК, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Иргэн бүрт хуульч” аяны талаар мэдээлэл хийнэ.
 
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.