Швейцарь шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа
Өнгөрсөн шөнө ДАШТ-ний E, F хэсгийн сүүлийн тоглолтууд явагдлаа. Ингээд Аргентин, Францын шигшээ багууд хэсгээ тэргүүлсэн бол Швейцарь, Нигерийн шигшээ багууд хоёроор шалгарлаа. F Е хэсгээс Эквадорын шигшээ баг шалгарах боломжтой байсан хэдий ч хангалтгүй тоглолт үзүүлсэнээр ийнхүү ДАШТ-нийг өндөрлүүлэхээр боллоо. Эквадорын шигшээ багийн ахлагч А.Валенсиа улаан хуудас аван талбайг чөлөөлсөн нь багаа хөөдлөө.

Харин F хэсэгт Швейцарийн шигшээ баг Гондурасыг 3:0 харьцаатай буулган авснаар шөвгийн 16-гийн шатанд Аргентиний багтай өрсөлдөхөөр боллоо. Шакири тоглолтын гурав дахь минутад хүчтэй цохилтоор тооны харьцааг нээж, улмаар Дрмичийн дамжуулалтаар дахин хоёр ч гоол оруулсан юм.Гондурасын багийн хувьд хэсгийн шатны гурван тоглолтод бүгдэд нь ялагдал хүлээснээр хэсгийн сүүлийн байранд бичигдлээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.