Улаан бурхны халдвар эрс нэмэгдэж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн тоо ч нэмэгдэж, тус эмнэлэг ачааллаа даахгүйд хүрээд байгаа. Улаан бурхнаар бага сартай буюу 0-10 сартай, эсвэл 15-28 насны залуучуудад түгээмэл оношлогдож байгааг ХӨСҮТ-ийн олон нийттэй харилцах албаны дарга онцолж байлаа.Иймээс улаан бурхан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакциныг уг халдвараар өвчилсөн хүний дэргэд байсан буюу голомтод буй иргэд заавал хийлгэх шаардлагатай аж.
Харин вакцинд хэдэн насны хүмүүс хамрагдах болон улаан бурхны вакциныг хаана хийлгэх шаардлагатай талаар ХӨСҮТ-ийн олон нийттэй харилцах албаны дарга Ч.Уртнасан хэлэхдээ “Яг одоо улаанбурхны вакциныг хийхгүй байгаа. Учир нь Засгийн газар улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах талаар хэлэлцэж, өвчлөл өндөртэй 18-30 насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон.Тиймээс шаардагдах зардал болох 948 сая төгрөгийг энэ сарын 16-нд шийдвэрлэсэн. Энэ зардлаар 627 мянган тун вакцин,дагалдах хэрэгсэл авахаар энэ сарын 17-нд НҮБ-ын хүүхдийн санд вакциныг захиалж, яаралтай нийлүүлэх арга хэмжээ авсан. 18-30 насны 600 мянга гаруй иргэдийн вакцинжуулна. Вакцин ирэхээр иргэд вакцинд хаана хамрагдахыг олон нийтэд хэлнэ ” гэлээ.

Б.Сансар
olloo.mn