БНХАУ-ын Хэбэй мужийн Чянь Ань хотноо өнөөдөр “Рио-2016” олимпийн эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн эхэлнэ. Манай шигшээ баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр уг тэмцээнд оролцож байгаа бөгөөд тэд Бээжин хотод долоо хоног бэлтгэлээ хангасан юм.
Түүнчлэн Монголын боксын шигшээ багийн ахлагчаар МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган ажиллаж байгаа бол багийн бүрэлдэхүүнд МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон бусад албаныхан багтжээ.
Дашрамд дурдахад, энэхүү олимпийн эрхийн тэмцээнд Монгол Улсын 2016 оны жин жингийн аваргууд оролцож байгаа юм.

Б.Сансар
olloo.mn