Улстөржилтөөс үнэндээ залхаж байна, таминь ээ
Нийгмийн сүлжээг хүмүүс сүүлийн үед зөвхөн улстөржих гэж ашиглаж, улстөржсөн сэдвээр худлаа үнэн бурдаг талбар болгож байна. Тэр дундаа жиргээчид гэх нэртэй “мөнгө саадаг” хэсэг бүлэг ямар ч асуудлыг тэр дор нь улс төртэй холбож, худлыг үнэн болтол нь шэйрлэх аж. Зориуд зохион байгуулалттай гэдэг нь харваас илт. Хамгийн сүүлийн жишээ Газрын тухай хууль. Мэдээж энэ хуульд алдаа оноотой зүйл олон байсан. Энэ бүхнийг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлж эхлэнгүүт сөрөг хүчин өлгөж аваад улстөржив. Газрыг маань харьд худалдаж идэх гэж байгаа нөхдүүд рүү мессеж бичье, гадаа жагсая, цуглая хэмээн олон нийтийг жагсаал цуглаанд өдөөн турхирч зарим нь заналхийлэлд өртөх нь тэр. Гэтэл гишүүдийг ална тална, долдугаар сарын 1-ний хар өдрийг давтана хэмээн турхирч байсан хүн нь хорих ангид хоригдож байгаа нэгэн болж таарсан сурагтай. Энэ чинь юу болж байна вэ.
 
Хүмүүжигч өрөөндөө утас хэрэглэж, твиттер ашиглаж, гишүүд рүү мессеж бичиж улс төр хийж суугааг юу гэж ойлгох вэ. Хатуу хяналт дор гар утас битгий хэл гартаа цаас ч барьж болохгүй хянуулдаг гэсэн яалаа. Үнэндээ энэ Газрын тухай хуулийг эсэргүүцэж бай­гаа эрхмүүд тэр дотор МАН- ынхан өөрсдөө газар нутгаа хэчнээн зуун “га”-гаар нь гадныханд найр тавьж өгсөн нь хэвлэлийн шарласан хуудаснаа дурайж байгаа. АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хууль бус лиценз, хотын төвд зарж идээд дууссан газрын маргаан гээд нарийн ярьвал шал өөр улс төр яригдана.
 
Ийм байдлаар хэтэрхий дэвэргэж, нэгнээсээ өш авах гэсэн улстөрчдийн хонзонтой улстөржилт хэрээс хэтэрлээ. Юм бүхэнд улс төр, улстөрч, сайд дарга буруутай хэмээн хэтэрхий туйлширч байна. Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан агсны хэргийг МАН-ынхан мөн л улстөржүүлж, түүний үхлээр шоу
хийж ард түмний дургүйцлийг төрүүлсэн нь саяхан. Гурав дахь том жишээ нь Налайхад гарсан зам тээврийн ноцтой осол. Үүнд төр засаг, Зам тээврийн яамны удирдлагууд буруутай хэмээн улстөржлөө. Хэдэн арван хүний амь насыг авч яваа атлаа хурд хэтрүүлсэн үү, эсвэл нойр дутуу зам дээр унтав уу, урсгал сөрж орж ирсэн машин буруутай юу гэдгийг ялгаж салгах ажлыг хууль хяналтынхан шалгаж гэм буруутныг тогтоох нь мэ­дээж. Гэтэл энэ бүхнийг улстөр лүү хольж хутгах нь олон нийтийн анхаарлыг татах гэсэн явуургүй арга хэрэгсэл бус уу.
 
Монголчуудын хүнлэг энэрэнгүй сэтгэл хаачаа вэ гэж асуумаар. Хүний үхлээр хүртэл улс төр хийдэг бид тийм хамуурсан, ядуурсан сэтгэлгээтэй ард түмэн юм гэж үү. Ард түмэн энэ эцэс төгсгөлгүй улстөржилтөөс залхчихаад байна. Хүн осол аваараар эндэх, машин осолдох бүрт сайд нь огцроод байвал ажил хийх сэтгэлтэй хүн олдохгүй болно.
 
Харин Зам тээврийн яам энэ осол дээр шуурхай арга хэмжээ авч хүмүүнлэгийн шахам ажил хийж нэг ч гэсэн монгол хүнийхээ амь насыг хамгаалахаар ажиллаж байна. Түүнээс бус осол хийсэн жолоочийн өмнөөс А.Гансүх сайдыг буруутгаж улстөржвөл жинхэнэ “тэнэглэл” болох биз. Зам тээврийн яам гэж өмнө нь арга зальтай нэг нь дуртай шийдвэрээ гаргуулдаг дампуурсан салбар байсан нь өнгөрсөн өвөл яруу тод харагдсан. Юу гэвэл, гэр бүлийн хоёр орон нутагт микро автобус явуулсангүй гээд яамны үүдэнд хэдэн хүнийг өлсгөөд суулгасан. А.Ган- сүх сайд зарчмаараа явъя гэж хэлээд тэдний тэнэг үйлдлийг зогсоож байсан юм. Төр ийм л байх ёстой санагдана. Өнөөдөр улстөрчдийн өөрсдийнх нь арчаагүй, аргаа барсан улстөржилтөөс болж Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого байнгын хороонд гацчихаад байна.
Хот хоорондын тээврийг зохицуулах бодлогын баримт бичиг мөн л эцэс төгсгөлгүй хэрүүлээс болж Засгийн газарт гацаад байгаа гэ­сэн. Энэ бүхнийг нь баталж өгөх гэхээсээ өмнө хүний амиар улс төр хийж суугаа нь харин хариуцлага ярих асуудал биш үү. Ар араасаа нийгмийг айдаст автуулсан хэргүүд гарсаар байгаа. Хүүхдийнхээ толгойг тасалсан, хоёр эмэгтэй нэгнийгээ 70 хутгалж хөнөөсон, нэг айлыг гэр бүлээр нь бензин цацаж шатаасан гээд л...Хэрэг гарах болгонд Х.Тэмүүжин сайд огцроно гэвэл хуульзүйн салбарыг жилдээ хэдэн зуун сайд удирдах юм болно биз дээ. Хүн нас барах болгонд сайд буруутай гэвэл энэ улсад ажил хийх хүн олдохгүй. Харин гэмт хэрэг гарахыг нь бууруулж ажиллах учиртай. Нийслэлд осол аваар гарах бүрт Э.Бат-Үүл дарга хариуц­лага хүлээж огцрох ёстой гэх үү.
Өдөрт нийслэлд хэдэн зуун осол болдог. Тэр тоолонгоор Э.Бат-Үүл огцор гэж удахгүй шаагиж мэдэх нь, энэ байдлаараа бол. Манайд ийм “гажиг” гэмээр сэтгэлгээ яваад байна. Хариуцлага ярих өөр шалтгаан бий. Дөрвөн жилийн дараа тэд амласан амлалтаа биелүүлж хариуцсан салбартаа ахиц гаргаагүй бол бид жинхэнэ утгаараа улс төр хийх учиртай. Нэг нөхөр сайд бу­руутай гэчихээр нээрээ тийм юм байна гэж дагаж намирдаг байдлаасаа одоо салмаар байна. Ард түмнийхээ сэтгэлзүйгээр тэд яаж тоглох вэ гэдгээ сайн мэддэг бол­жээ. Ядарсан тэднийг талцуулж, хэрэлдүүлж байгаа нь цаанаа хэний ч явуулга юм билээ гэж хардаж бас болохоор. Энэ мэтээр нийгмийн сэтгэлзүйг дандаа хар бараан зүйл рүү чиглүүлҗ юм бүхэнд төрөө зүхдэг, занадаг, хараадаг рефлекс суулгаж байгаа асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна. ‘
 
“Төрийн минь Сүлд өршөө” хэмээн сүслэдэг байсан Монголчууд төрөө занадаг, зүхдэг, төрийн тэргүүнээ юу хүссэнээрээ доромжилж гутаадаг байдалд улстөрчид өөрсдөө ч дүгнэлт хийе. Тэд өөрсдөө ийм байдалд хүргэсэн буруутнууд. Ямар ч нам гарсан төрөө занадаг зүхдэг, үл тоодог, гаргасан шийдвэрийг нь эсэргүүцдэг байдал газар авах нь. 2008 оны долдугаар сарын тэр хар өдрийг яагаад улстөрчид эргэж дурсч түүгээр улс төр хийгээд бай­на вэ. Магад нэг өдөр нийгэм энэ бухимдлаа тэсэлгүй гаргаж, дотроосоо тэсэрвэл юу болох вэ. Энэ бүхнийг эрүүл ухаанаар харж нээ­рээ бид чинь нийгмээ юунд уриалж, залуусыгаа ямар муухайгаар эвдэж байна вэ гэдгээ харах, ойлгох ухаантай хүмүүс улстөрчид, нам эвслийнхэн дунд олон байгаа гэж найдья. Биднээс хавь илүү ухаантай, боловсрол эзэмшсэн, мундаг хү­мүүс нь улс төр хийж, нам эвслийн өмнөөс дуугарч суудаг гэж найдаж байна.

Монголын мэдээ
Б.Балжир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батхүү 2014-06-26 00:41:20
    Залуучууд минь аль ч намд бүү элс нам бус бай тэгвэл нэг албан газрын манаачаар орсон ч нам чин ялагдхад 4 жил лааз өшиглөхгүй
    112.72.6.174
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2014-06-26 21:51:09
      Ugaasaa l 20 jil uls torjloo.deerhiig bichigch ta odoo l neg uhaarch gene .hojimdson gemshil gedeg shig
      211.36.142.146
      Мэдэгдсэн Хариулах