УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан гэх Г.Түвшинжаргалыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Түүнийг 14 хоног саатуулах шийдвэр гарсан.
Тэрбээр бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд бага хүүхэд нь хөхнөөсөө ч гараагүй нялх. Тэгвэл тэрбээр өөрт нь тулгаж буй зүйл заалтуудыг болон цагдан хорьж буй үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж батлан даалтад гарах хүртэл хугацаагаар өлсгөлөн зарлаж буйгаа ШШГЕГ-т мэдэгдэн өргөдөл гаргаж буйгаа дуулгаж, олон нийтэд хандан захидал илгээсэн.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагад албан ёсны мэдээлэл ирээгүй гэлээ. Тухайлбал, тухайн иргэн өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн тохиолдолд урьдчилан хорих ангиас хэргийг шалгаж байгаа байгууллагад албан ёсоор мэдэгддэг байна. Ийм албан ёсны мэдэгдэл ирээгүй байна.
Харин Г.Түвшинжаргалын өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын зүгээс “Өлсгөлөн зарлахад бэлэн байгаа” гэх мэдээллийг өгчээ.
Дашрамд дуулгахад, Г.Түвшинжаргалыг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын 32 га газрыг 3200 га болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт сэжиглэж, өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас саатуулан шалгаж байгаа билээ.

Б.Сансар
olloo.mn