773 зээлдэгчид 46.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Арилжааны банкууд өнгөрсөн сард 773 зээлдэгчид 46.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 459.8 тэрбум төгрөг болсон талаар Монголбанкнаас мэдээллээ.

Ингэснээр нийт зээлдэгчдийн тоо 77673-д хүрсэн бөгөөд сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар буурсан байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.8 хувь буюу 2 их наяд 623.8 тэрбум төгрөгийг 8 хувийн хүүтэй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн эх үүсвэрээр, 22.3 хувь буюу 771.8 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон байна.

Нийт зээлийн 3.2 хувийг хугацаа хэтэрсэн бол 0.8 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.

Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-03-27 05:40:19
    Zeeliig avch baij amidrald hvrne golno ard irgedee jiged5%-8%hamaruulj uguuchee dungaj hvmvvsiin amidral bvvr dooshoo orloo tavlaj bgaa umuu
    202.70.46.231
    Мэдэгдсэн Хариулах