Хэн, юу хэлэв
Ц.Элбэгдорж: МҮҮН-тэй би ямар ч холбоогүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Их тэнгэрт нийгмийн идэвхтэй залуусын төлөөлөл болон фэйсбүүк, твиттерийнхэнтэй уулзалт хийлээ. Уг арга хэмжээг Facebook, Twitter-ээр шууд дамжуулав. Тэрбээр цахим ертөнцөд өрнөөд буй олон асуултын нэг болох МҮҮН-ийн шашинтай холбоотой асуудалд тодорхой хариулт өглөө. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шалгуулж буй хэргийн цаана өөрийг нь байгаа гэсэн хардлага сэрдлэгэ байгаад ч тайлбар өгсөн. Цэнхэр үст Цэрэн хэмээн цахим ертөнцөд танигдсан бүсгүй Ерөнхийлөгчийг МҮҮН-ий шашинтай холбоотой хэмээн зарласан бөгөөд халз мэтгэлцээнд орохыг хүсч байна хэмээсэн.

Ерөнхийлөгч “Мүүн гэдэг хүн үхсэн. Монголчууд бид хоорондоо хагаралдах хэрэггүй. Мүүнээр хийсэн нэвтрүүлгийг би үзсэн. Муу юм гэж бодож байгаа бол бушуухан сэтгэлээсээ авч хая. Монголын төр иргэнээ хамгаална. Бид иргэдийнхээ талд зогсоно. Монголчууд өөрсдийн шүтээнтэй, би өөрийн эх оронтой, аав, ээжтэй, шүтээнтэй хүн. Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу. Би Ерөнхийлөгч болоод тэр хүнтэй уулзаагүй. Өмнө нь түүнтэй уулзсан. Та нэг уулзаад өгөөч гэхэд нь уулзаж гар барьсан. Өнөөдөр нэг зураг барьж байгаад хэнийг ч юу ч гэж хэлж болно. Та нар зураг аваад сууж байна. Үүнийгээ эвлүүлээд юу ч гэж хэлж болно биз дээ. Одоо 1990 он биш ээ. Намайг өмнө нь мэтгэлцээнд дуудаж байсан, ганц энэ биш. Улсууд дургүй юм билээ. Та өөрийгөө төлөөлөхгүй, ард түмнийг төлөөлж байгаа шүү. Та ард түмний ашиг сонирхлыг төлөөлж байгаа шүү гэдэг үгийг хэлж байсан. Үнэхээр дахиад нэг Ерөнхийлөгч гарчихсан бол очоод мэтгэлцэж болно л доо. МҮҮН шашин гэдэгт эргэлздэг. Өөрийгөө шүтүүлэх арга үзэгдэлд дургүй. Гурван гол юм байна тэнд байна гэж би хардаг.
 
Өөрийнхөө бодлыг цорын ганц зөв гэж боддог. Өөрийг нь шүүмжлэхийг хүлээж авдаггүй. Бусдыг урхидах, тархи угаах. Надад урилга ирж байсан, хурлын нэр бол олон улсын энх тайван, цөмийн зэвсгээс татгалзах гэсэн байсан. Би энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болохоосоо өмнө оролцсон. Оролцох хүмүүст нь дэлхийн удирдагчдын нэрс бичигдсэн байсан. Эхний хоёр өдөр олон улсын хурал болсон, НҮБ-ын байранд болж байсан. Сүүлийн өдөр нь нэг өвгөн орж ирдэг. Түүнд очсон хүмүүсийг би буруутгамааргүй байна. Монголынхоо нэрийг гаргая гэдэг зорилгоор очсон байх, түүнээс тархи толгой нь эргээд очсон гэж бодохгүй байна. Мүүнийг муу гэж үзэж байгаа бол салах хэрэгтэй. Би түүнтэй ямар ч холбоо байхгүй” гэв.
 
 
Баабар: АСЕМ-ыг зохион байгуулна гэдэг нэр хүндийн асуудал

-Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б.Дэлгэрмаа ОХУ-д суух элчин сайдаар томилогдсон. Тэгвэл энэхүү албан тушаалд нийтлэлч Баабар очсон нь өнгөрөгч долоо хоногт олны анхаарал татсан сэдвийн нэг байлаа. Тэгвэл нийтлэлч Баабар Ерөнхий сайдад ямар чиглэлээр зөвлөгөө өгөх, мөн энэ ажлыг ямар шалтгааны улмаас хийж байгаа талаараа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Ерөнхий сайдад хариуцах маш олон ажил байгаа. Дээрээс нь АСЕМ-даа анхаарахаас аргагүй. АСЕМ-ын асуудлыг хариуцаад үндсэндээ хоёр сарын хугацаанд ажиллаад өгөөч гэхэд надад энэ талын мэдлэг туршлагаа харамлаад байх шалтгаан байсангүй. Ингээд л энд ирээд байж байна даа.
 
2004 онд Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр бас ердөө хоёрхон сарын хугацаанд ажилласан. Засаг захиргааны өөрчлөлтийг санал болгох, мэдээлэл технологийн институтиц байгуулах гэсэн тодорхой санал дээр нь ирж ажиллаж өгөөд явсан. Энэ удаад ч бас АСЕМ дээр туслах гэсэн зорилгоор ирж байна. Үнэхээр тулсан ажил учраас оролцьё гэсэн юм. Ер нь АСЕМ-ийг зохион байгуулна гэдэг нэр хүндийн асуудал юм л даа. Хамгийн гол бэрхшээл гэвэл бидэнд ийм анзааны хурал чуулган зохион байгуулж байсан туршлага байхгүй. Зүгээр олон улсын оюутнуудын эсвэл эмэгтэйчүүдийн хурал биш. Одоо дэлхий терроризмын заналд байгааг бид мэднэ. Төрийн тэргүүнүүдийг нэг дор цуглах үед дунд нь нэг бөмбөг хаячих санаа аль нэг террористын толгойд орчихсон явааг үгүйсгэх аргагүй. Тиймээс бидэнд аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарахаас эхлээд ажил олон байна. Гэтэл бидэнд туршлага байхгүй байдаг. Дээрээс нь нүүрсний үе өнгөрсөн. Энэ хурлыг амлан авч байхад бид мөнгөөр хахаж байсан үе. Одоо бидэнд мөнгө алга. Гэлээ гээд олон юм тоочиж суухын оронд бид туулж л гарахаас өөр аргагүй. АСЕМ муу ч болсон, сайн ч болсон Монголын эдийн засагт муугаар ч, сайнаар ч нөлөөлөхгүй. Хамгийн гол нь улсын маань нэр хүнд юм. Шууд эерэг нөлөө нь харагдахгүй ч алсдаа сайнаар нөлөөлж болох. Олон улсын тавцанд зөв, эерэг сэтгэгдэл төрүүлснээр дараа, дараагийн ажлын эхлэл тавигдаж, тэр байтугай хөрөнгө оруулалт татах боломж нээгдэж магадгүй шүү дээ, юмыг яаж мэдэхэв. АСЕМ болсны маргааш жуулчин цугларна гэж худлаа хэлээд яахав. Гэхдээ дараа жилээс нь үр дүн гарч магадгүй л юм. Дагалдан ирэх дөрвөн мянга орчим хүн, хэвлэл мэдээллийн мянга орчим хүн байгаа. Тэр олон хүний хэрэглээ нь үйлчилгээний байгууллагуудад шууд мэдэгдэнэ. Гадаад сурталчилгаа бол ихээр явагдана. Монголчууд бид өөрсдийгөө зочломтгой ард түмэн гэдэг. Тийм эсэхээ энэ үеэр харуулж таарах болов уу” хэмээсэн юм.
 
Д.Бямбасүрэн: Монгол эхийн цагаан сүү шоронгийн шалан дээр дусах цаг ирсэн байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг улс төрийн зорилготой шалгаад чамгүй удаан хугацаа өнгөрч байна. Эхлээд түүнийг төмөр замын асуудлаар шалгаж эхэлсэн ч асуудал гарч ирээгүй учраас Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Цонжин болдогт өөрийн хөрөнгөөр эхлүүлсэн “Түмэн хишигтэн" төсөлтэй нь холбогдуулан шалгаж эхлээд байгаа юм. Гэвч өөрийг нь шалгаж хорьж чадахгүй учраас түүний эргэн тойронд байгаа залуусыг баривчлан хорьж, улмаар эрэн сурвалжилж эхэлсэн. Гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй атлаа хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг хүртэл хүчээр барьж хорьсон цагдаагийн албаны хүч түрэмгийлсэн үйлдэл нийгэмд бухимдал үүсгэж, энэ талаар олон ч хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн.
 
Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай. Хөхүүл хүүхэдтэй эх хүнийг барьж хорьж хүний эрхийг уландаа гишгэж буй цагдаагийн байгууллагын үйлдэлд бухимдсан тэрбээр “Байдал их сонин болоод байна. Монгол эхийн цагаан сүү шоронгийн шалан дээр дусах цаг ирсэн байна. бид янз бүрийн зовлонг тэвчинэ. Гэхдээ ийм зүйлийг бол арай л тэвчихгүй ээ, монголчууд. Монгол эхийн цагаан сүүг шоронгийн шалан дээр дусаахгүй ээ. Тэр эх хүнийг үр хүүхэдтэй нь уулзуул. Гэрт нь аваач. Хорих цагдах ёсгой, хууль дүрмээ барих ёстой юм бол хаалган дээр нь очоод манаад зогсооч. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яав л гэж дээ. Монгол төрийг гаднаас нь залж байгаа баячуудын найрын ширээнд монголын төлөө дуугардаг нэг хүний толгой хэрэгтэй болж л дээ. Тэгээд л Х.Баттулга гэдэг хүнийг онилоод ярьж байна л даа. Монголчууд өгөхгүй ээ, өгөхгүй. Ард түмний дуу хоолой, хүнлэг ёсыг гажуудуулаад байвал бид бас хэлэх үгээ хэлье. Гэхдээ 1990 онд бид талбай дээр уулзаж, гуравдугаар сарын 8-нд үндэсний эв нэгдэл, зөвшилцлийн хүчээр нийгмээ өөрчлье гэж монголчуудыг уриалж явсан хүн. Талбай дээрээ дахиад уулзая. Энэ нийгмийн төлөө явсан өвгөчүүд, хүүхэд залуучууд бид уулзая” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
 
Дашрамд дуулгахад хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг дөрвөн настай хүүхэдтэй гэх худлаа мэдээллийг цагдаагийн албан хаагчид даргадаа өгсөн нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон бөгөөд энэ асуудал хэвлэлээр ил болсны дараа ЦЕГ-ын дарга Р.Чингис хүүхдийг ээжтэй нь уулзах зөвшөөрөл өгсөн юм Гэвч өчигдөр Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргав.
 
 
О.Баасанхүү: Эрүүл мэндийн сайдаар надаас өөр сайн ажиллах хүн байхгүй


-УИХ-ын гишүүн О.Баасанхүү улс төрд үнэд хүрээд байна. Учир нь УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар эвслийн бүлгээсээ гарах шийдвэр гаргаснаар эвслийн бүлэг тарж, Засгийн газар тарж магадгүй байдалд хүрээд байгаа юм. Хоёр намын даргынхаа хууль бус үйлдэл, дарамтыг тэсч чадаагүй гэдгээ ч тэд ил тод хэлчихсэн. “Шударга ёс” эвсэлд одоо найман гишүүн харьяалагдаж байгаа юм. Намынхаа эсрэг эртнээс шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байсан УИХ- ын гишүүн О.Баасанхүү хэрэв улс төрийн шийдвэр гаргаж бүлгээсээ татгалзвал эвслийн бүлэг байгуулж чадахгүйд хүрнэ. Улс төрийн ямар шийдвэр гаргах нь анхаарал татаж буй УИХ- ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр, “Намайг бүлгээс гарвал Засгийн газрын үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Засгийн газар шууд огцорно. Өөрөөр хэлбэл, миний бүлгээсээ гарах шийдвэр нь эвслийн бүлгийг задлаад зогсохгүй Засгийн газрыг огцруулах хэмжээнд очих эрсдэл байгаа учраас би бодож байна. Хуулиараа бүлэг нэг УИХ-ын дэд даргатай байна гэсэн хуультай. Нэгэнтээ Л.Цог дарга бүлгээсээ гарч байгаа учраас орны хүнийг томилж таарна. УИХ-ын дэд дарга гэдэг албан тушаалыг улс төрийн соёлоор Л.Цог дарга өгөх байх. Бүлгээс гарчихаад албан тушаал хашиж болохгүй. Тэрнээс биш хариуцлага тооцоод авч байгаа юм биш. О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын дэд дарга болгоно гэдэг “бор шувуу”. Намайг болгоно гэдэг саналыг намаас хэн ч гаргаагүй, би болъё гэдэг санал ч тавиагүй. УИХ-ын дэд дарга болох ч үгүй. Ямар нэг албан тушаалд очих бол юу хийх юм, юу бүтээх юм гэдэг тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр албан тушаалд очвол юм хийх хүн л очих хэрэгтэй. Надад УИХ-ын дэд дарга болоод юу хийх нь ойлгомжгүй байна. Тэгээд ч миний хувьд дэд дарга болно гэдэг хууртаад, хөөрцөглөөд явах нас ч биш, цаг ч биш. Би одоогоор бүлгээс гарах шийдвэрээ гаргаагүй байгаа. Намайг Эрүүл мэндийн сайд болох уу гэвэл би болно. Гэхдээ Ч.Сайханбилэгтэй баг болж ажиллаж чадахгүй. Эрүүл мэндийн сайдаар надаас өөр сайн ажиллах хүн байхгүй” хэмээн ярьжээ.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • songogch 2016-03-28 12:14:01
    bidend erh bn shyydee.songyyliar odoo baigaa hymyysiig l bitgii songo.
    150.129.140.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Са ах 2016-03-27 01:16:18
    Элбэгийн элийрэл,Баабарын долдойлол,Бямбасүрэнгийн бухимдал Баасанхүүгийн зүүдийг уншлаа.Монгол нэг иймэрхүү.
    202.179.31.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-03-26 00:42:45
    Baadanhuug bolohgui butehguitei temtsej irsen yagaad basamjlaad bdag yum
    103.57.95.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-03-26 00:36:29
    Bid hen ni hen be gedgiig meddeg bolloo.hudalch hun yaj ch medne
    103.57.95.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн  2016-03-26 00:21:42
    Ичих булчирхайгүй хар санаатай үхээрүүд
    150.129.141.213
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-03-25 12:13:33
    Өнгөрсөн 26 жилд ийм боломжийн орныг аятайхан аваад явчих хүн,нам алга гээд бодоход өмнө үе тэр чигээр тэнэгүүд байж.Одоо хэнч болно.
    202.9.40.217
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-03-25 12:11:41
    Баасанхүүг тавиад үзэхэд ер нь яадаг юм бэ.
    202.9.40.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-25 05:46:28
    Буурал Мянгуужин охиноо юманд чихэх гээд л чичирээд. Эд нар яасан ханаж цаддаггүй юм бэ
    202.9.41.43
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-03-25 05:46:02
    Баттулга төмөр замын ажлыг гацаасан хүн шүү дээ Түүнийг өмөөрөөд байгаа хүмүүс сайн бод Ерөнхийлэгч гэхэд Баттулгаыг би 5 толгойг авья гэж байсан тухай ярилаа...
    202.9.42.10
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2016-03-25 12:00:42
      Элбэгээ ард түмнээ хуурдаг юм чинь муу Баттулгыг бол аасуудал биш
      202.9.40.217
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-03-25 05:15:54
    Jenkog sain shalgaj ywuulah heregtei hamgiin tom luiwarchin bna sh deee
    103.57.95.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Za bolioroi. !!!!! 2016-03-25 03:04:54
    Za bolioroi Baasanhuu l bish shuu !!!
    49.0.160.235
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-03-25 02:06:52
    шүүхтэй холбоотой бүх хүмүүсийг өөрчлөөд ямар ч мэдлэг чадваргүй өөрийн талын хүмүүсээр дүүргээд хуулиа ч мэдэхгүй хүний эрх гэж ярих ч аргагүй шившигтэй харгис...
    103.26.195.229
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-03-25 01:45:52
    ЭЛБЭГЭЭ ХУЛГАЙЧ БУХАЖ, БУЛТАХДАА МЭРГЭЖЛИЙН ХҮН ШҮҮ ДЭЭ.
    43.242.243.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Зэрлэг балмад ажиллагааг зогсоо!!!!! 2016-03-25 01:42:41
    Эдүгээ хуулийн байгууллага, тэр дотроо мөрдөн байцаагч, прокурорууд хэрэгт сэужигтэн ч болох үндэсгүй хүнийг шууд л баривчлаад аваад явчихдаг болжээ!!!
    202.179.25.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-25 01:10:51
    Баасанхүү эмнэлгийн хараанд байх ёстой сэтгэцийн өвчтэйгээ ЭМС хийх боломж гэж андуурсан байна
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
    • би 2016-04-01 13:06:00
      Хаха гоё хэлэв
      202.55.191.34
      Мэдэгдсэн Хариулах
  • төмөр 2016-03-25 00:57:56
    баттулгыг монголчууд хамгаалах хайрлах зөв.монгол төрд хөндлөнгийн заагуур мод гозолзоод байна.\гадны хүчирхийлэл\түүний гар хөл
    202.9.41.247
    Мэдэгдсэн Хариулах