Өнөөдөр болох үйл явдал
Туушин зочид буудлын 5 давхарт

9:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ''Азийн супер сүлжээ-Гобитек'' сэдэвт Олон улсын хурлын нээлтэнд оролцож үг хэлнэ.

Bluesky цамхагийн Diamond хурлын танхимд

09:00 цагт: ДЭМБ-аас Монгол Улсын Засгийн газарт “УЛААНБУРХАНЫ ТАРХАЛТЫГ ТАСЛАН ЗОГСООСНЫГ БАТАЛГААЖУУЛСАН БАТЛАМЖ”-ийг хүлээлгэн өгөх ёслол болно.

МХЕГ-ын хурлын танхимд

09:00 цагт: “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсруулах, байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг хангах, биологийн олон янз байдал, амьдрах орчныг хамгаалах” сэдэвт хоёр өдрийн үндэсний хэмжээний сургалт семинар эхэлнэ.

Тэнгэр бөөний төвийн баруун талд

12:00 цагт: Гол нэрийн барааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд махны чанар, стандартыг хангах, улсын хэмжээнд хамгийн том “Махны иж бүрэн агуулах” нээлтээ хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт: “Газар шороогоо хамгаалах иргэдийн индэр” холбооноос Газрын тухай хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцье сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэрэл эмнэлэгт

13:00 цагт: “Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн сүрьеэ өвчнийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, дэмжлэг” уулзалт зөвлөлгөөн эхэлнэ.

Нийслэлийн Тээврийн газарт

13:30 цагт:  Нийслэлийн Тээврийн газраас Наадмын өдрүүдийн нийтийн тээврийн үйлчилгээний талаар мэдээлэл өгнө.

CENTRAL TOWER зочид буудлын 7 давхарт

15:00 цагт: Хятад Монголын найрамдлын цуврал арга хэмжээний нэг болох "2014 Хятадын монгол ном сэтгүүлийн үзэсгэлэн"-гийн нээлтийн ёслол болно.
 
МН мэдээллийн төвд

11.00  цагт Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.