Гадаад зах зээлээс босгосон 250 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтөд зарцуулна
Сангийн сайд Б.Болор эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар гадаадын зах зээлээс 250 сая ам.долларыг таван жилийн хугацаатай зээлсэн. Тэгвэл уг мөнгийг  дотоодоос өндөр хүүтэй зээлсэн зээлийн эргэн төлөхөд зарцуулахаар болсон гэдгийг Сангийн сайд Б.Болор онцоллоо.

Уг мөнгийг  гурван жилийн хугацаанд үндсэн төлбөр төлөхгүй, хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэйгээр авчээ. Харин сүүлийн хоёр жил үндсэн төлбөрийг, хүүгийн төлбөртэй хамт төлөх аж.
 
Мөн Канадын "Хан ресурс" компанид төлөх 70 сая ам.долларыг төсвийн орлогоос төлөхөөр төлөвлөж байгаа хэмээн Сангийн сайд ярьлаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.