Иргэдийн Шударга шүүх ТББ-ын дэргэдэх Хараат бус залуучуудын холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, хууль хяналтын байгууллага нь ажлаа хийж, шалгуулах ёстой дарга нар нь элдэв асуудал гаргалгүй мэдүүлгээ өгч, хаа хаанаа хуулиа дээдлэхийг анхаарууллаа.
Хэвлэлийн хуралд Иргэдийн Шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт болон Хараат бус залуучуудын холбооны тэргүүн Б.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Тус холбооноос мэдэгдэхдээ, залуучуудыг хэт улс төржүүлж, тэднийг өөрийгөө хамгаалах зэвсэг болгож байна хэмээгээд МАХН-ын дарга Н.Энхбаяр хуулиа дээдлээд шалгуулчих хэрэгтэй. Мөн АТГ нь ажлаа хариуцлагатайгаар хийх ёстой. МАХН-ын дарга Н.Энхбаяр гэх хүн өөрийгөө хамагаалахын төлөө намын залуусыг өмнөө гарган үг хэлүүлж байна. АТГ-ын үйл ажиллагаанд саад учруулж байгаа бол тэр гэмт хэрэг гэдгийг тэдгээр залуус яагаад ойлгохгүй байна вэ. Өнөөдөр МАХН-ын залуус Н.Энхбаярыг хамгаалж, үгээ хэлж байгаа ч маргааш өөрсдийг нь АТГ-аас дуудвал та нарыг хэн хамгаалах вэ. Хэн ч хамгаалахгүй. Иймээс энэ хэт улс төржсөн байдлаа зогсоож, хуулиа хүндлэхийг шаардаж байна гэв.
Иймээс тус холбооноос МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбоо болон МАХН-д хандан АТГ-ын хараат бус үйл ажиллагаанд халдахгүй байх талаар шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Үүнээс гадна МАХН-ын дарга Н.Энхбаярыг хариуцлагатай байж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд элдэв шалтгаан хэлж саад учруулахгүй байхыг хүссэн захидлыг хүргүүлж байгаагаа энэ үеэр хэлэв.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn