Х.Бат-Ялалт: Ц.Мөнхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр урьдчилаад гарчихсан
“Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.

- Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 27-нд Улсын Дээд шүүхэд болно. Шүүх хурлын шийдвэр олон нийт чих тавин хүлээж байна. Та өмгөөлөгч хүний үүднээс үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Би өөрөө хэлмэгдээд хоригдож байсан. Ямар ч муу юм хийгээгүй байж шоронд хоригдоход ямар сэтгэгдэл төрдөгийг би мэднэ. Ямар ч шийдвэр Ц.Мөнхбаярыг дэмжсэн олон хүн байгаа. Тийм учраас Ц.Мөнхбаярыг илүү их тэмцэл хийхэд бэлэн болоод гараад ирээрэй гэж хэлмээр байна.
 
-Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад ял эдлүүлээд байна гэсэн асуудал яригдаад байна. Үүнийг тодруулаач?

- Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэр гараад давж заалдах буюу хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах шүүхийн магадлалын хэрэгжилт нь түтгэлздэг. Түтгэлзэнэ гэдэг нь энэ хүнд хорих ял оноох эсэх нь маргаантай хэвээрээ гэсэн үг. Гэтэл өнөөдөр Ц.Мөнхбаяр нарын хүмүүс нь аль хэдийн хорих ангид хоригдчихсон. Уг нь түтгэлзэнэ гэхээр урьдчилан хориход төв дээр байж байх ёстой. Дээд шүүхээр энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байхад аль хэдийн Дээд шүүх шийдвэрээ гаргачихсан юм шиг хорих ангид хуваарилчихаад байна гэсэн үг.

-Шүүх хурал болохоос өмнө шийдвэр гарчихсан гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно.  Ц.Мөнхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр урьдчилаад гарчихсан гэсэн үг. Ингэснээр Монголын Дээд шүүх, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар нь бүгд хуулиа зөрчиж байна. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд Монгол улсын иргэн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхээр Ц.Мөнхбаярийг шүүх хуралд нь оролцуулж, өөрийнх нь үгийг сонсох ёстой. Монгол Улсын аюулгүй байдал, газар шорооныхоо бүрэн бүтэн байдал хүн амын оршин байх үндэс нь ус, байгалийн баялагтай холбоотой асуудлаар энэ хүн шийтгэгдэж байгаа учраас энэ хурлыг олон нийтэд нээлттэй хийх хэрэгтэй. Эрүүгийн хариуцлага гэдэг бол энгийнээр ойлгуулахад хүнийг муу муухай бодлынх нь төлөө хүлээлгэдэг хариуцлага. Гэтэл энэ хүнд ямар ч хар муу бодол байгаагүй.

-Тэднийг зандалчлах гэх зэрэг үндэслэлүүдээр хорьсон байгаа?

-Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахаас шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн, нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу, хэрэглэхээр заналхийлснийг хэлээд байгаа юм. Бид буу барьсан хүн болгоныг гэмт хэрэгтэн гэж харж болохгүй биз дээ. Ц.Мөнхбаярын үйлдлийнх нь шинж агуулга, тэр хүний бодсон бодол бол ердөө Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилготой л байсан. Энэ бол төр чихгүй байгаагаас л үүдсэн. Энэ мэт төр чихгүй байгаад байх юм бол иргэдийн тэмцэл цаашдаа хүндэрээд л байна. Төр иргэн хоёр хоорондоо ойлголцохгүй, хууль мөнгөтэй нэгэнд үйлчлэх байдал үргэлжлээд л байх юм бол иргэдийн тэмцлийг хэлбэр хүндрэнэ.

- Өнгөрсөн мягмар гаригийн оройноос эхлэн нийгмийн анхааралд байгаа зүйл бол Х.Тэмүүжин сайдын “нялх амраг” гэгдээд байсан Г.Сарангэрэлийн мэдэгдэл. Г.Сарангэрэлийн яриагаар бол Х.Тэмүүжин сайд багагүй асуудалд орооцолдож мэдэхээр болчихлоо?

-Тэр нэвтрүүлгийг нь одоохондоо үзээгүй байна. Үнэн худал нь нотлогдоогүй зүйлийн талаар ярих нь өргөөсгөл. Аливаа мэдээллийг туйлын үнэн гэж итгэдэггүй байх нь хуулийн зарчим. Баримт нотолгоотой зүйлд л итгэж эцсийн шийдвэр гаргадаг.

-Та удаад дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дуэльд дуудсан. Танд хариу ирүүлсэн үү?

-Одоогоор надад ирсэн юм алга. Зургаан удаа Хууль зүйн сайдад халз мэтгэлзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бичиг хүргүүлсэн. Уг нь Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжид Төрийн байгууллага албан тушаалтан иргэн хүн өргөдөл гомдол гаргах эрхтэй. Тэр гомдлын  хариуг хуулийн хугацаанд өгөх ёстой байдаг.

-Ярилцсан танд баярлалаа.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Найз чинь 2014-07-01 03:54:29
    Энэ нэг үл ойлгогдох эх оронч заргын цагаан солио туссан нөхөр одоо болио. Чамайг хэн ч тоохгүй ш дээ
  • turuu 2014-06-26 02:18:38
    naad munkhbayar s d a gaa yund ni umuurdug yum be naadhaa shorond ni bailga