Сармисны гайхамшиг
Монгол анагаах ухааны эмчилгээнд сармисыг чухалчлан хэрэглэсээр ирсэн юм. Юан улсын vед хvсэхvй нарын зохиосон “Идээ ундааны жинхэнэ товч”-д “Сармис болбоос гашуун амттай, бvлээн чанартай хортой голдуу боом хавдарыг тарааж жавар салхины гэмийг арилган хорыг нядалж vvний ганц толгойтой эр сармис сайн болно” хэмээн тэмдэглэжээ.

Орчин vеийн Монгол анагаах ухаанд сармис тvvний vндэсийг /гохдол/ бусад эм бодистой хавсаран найруулж дотуур уух буюу нируха /туулга/ талбих мэтээр гадуур хэрэглэж буй. Сармисны євчнийг засах хэмжээ нь нэлээд єргєн юм. Ялангуяа ардын дунд сармисаар тухайлсан євчнvvдийг урьдчилан сэргийлэх буюу анагаан, засах дєхєм арга уламжлагдсан байдаг.

Тухайлбал:

• Сармисыг нарийн хэрчиж хамартаа хийх буюу сармисны нэг хувийн шvvсийг хамарт тусаавал тахал тагшуур буюу тархины бvрхэвчийн vрэвслээс сэргийлж чадна. Эсвэл тvvхий сармисыг єдєр бvр /2-4 хумс/ vргэлжлvvлэн хэд хоног идвэл тархины халдварт vрэвслээс сэргийлнэ.

• Vргэлж сармис идэж байвал шингээлтийн шингэний шvvрэлтийг тvргэсгэнэ. Гэдэс хєєж євдєх vед тvvхий болон болгосон сармисыг тус бvр долоон хумсыг сайтар зажлан иднэ.

• Ганц толгойтой сармис хоёрыг нимгэн хэрчиж буцалсан усаар бvрж тэвтээгээд нэг шєнє хоёрыг тавьж, дараа єдєр нь чихэр буюу мєсєн чихэр хийж буцалгаад бvлээнээр уувал 100 хоногын ханиадыг анагаах болно.

• Суулгахыг засахад нэг толгой сармисыг чанаж идvvлнэ. Эсвэл сармисыг нvдэж няцлаад хєлийн улны голд наавал тустай. Уушигны vрэвсэл, уушигны сvрьеэ, салбар мєгєєрсєн хоолойны vрэслийг засахад бор хальстай сармис нэг жин, ногтруу євс таван жин, цагаан чихэр таван ланг хольж эм чанах тогоонд чанаад єдєрт хоёр удаа хоёр цэнгээр ууна.

• Сармис цууг хувь чацуу найруулан нvдэж євчилсєн хэсэгт нь тvрхвэл булчирхайн vрэвслийг засна.

• Шvд євдєх vед єнчин сармисыг чанаад халуунаар нь євдєж байгаа шvд буюу євчтэй шvдний завсар дахь бузар юмыг арилгаад сармисны нунтагыг хийвэл євтєх нь зогсоно. Эсвэл энгийн сармисыг няцалж тvvхийгээр хийвэл євдєхийг зогсоож чадна.

• Vлдийг засахад сармис гогодыг хувь тэнцvv нvдэж євчилсєн хэсэгт нь тvрхэнэ. Єнчин сармис нэгийг няцалж гурван цэн балтай хутгаж шоргоолжин хатгинд наавал даруй засал орно. Мєн сармисны няцмалыг дамазийн тостой /туулга/ хутгаж найруулан толгойн vлдэнд хэдэн удаа наавал даруй сайн болно.

• Толгой євдєх vед сармисыг няцалж шvvсийг нь хамарт тусаавал євдєхийг зогсооно.

• Хамраас цус гарвал сармисыг няцлаад хєлийн уланд хэдэн удаа наавал цус гарах нь зогсоно.

• Сармисыг чанаж умайг угаавал гадар бэлгийн vрэвсэл, умайн хорхойт євчнийг засна.

Ийнхvv сармисны хор тайлах чадвар нь онц давамгай тул эм эмчилгээн дээр єргєн дэлгэрэнгvй хэрэгцээтэй. Гэхдээ “ идэшний зvйлээр євчин засах ” гэдэг номонд “Элэгний халуун нvдний євчтэй хvн цээрлэх хэрэгтэй. Vvнээс гадна сармисыг хэтэрхий арвин идвэл дэлvv ходоодыг гэмтээнэ” хэмээн тэмдэглэсэн байдаг.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jargal 2016-11-04 02:55:15
    sain arga baina ulamjlalt emchilgee sain shvv
    203.91.119.86
    Мэдэгдсэн Хариулах