Намын дарга мөнгө захиран зарцуулдаггүй учир Г.Шийлэгдамбаас мөнгө авах шаардлагагүй
МАХН-ын Хяналт, ёсзүйн хорооны албаны дарга Г.Давааням тэргүүтэй хүмүүс өнөөдөр мэдээлэл хийж, Г.Шийлэгдамба, Л.Цог, Ш.Дашдондог гэсэн гишүүдийн талаар ямар шийдвэр гаргаснаа танилцууллаа.

МАХН-ын Хяналт, ёсзүйн хорооны албаны дарга Г.Давааням  хэлэхдээ “Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамбыг хувийн хэрэгцээндээ сайн танил дотны нөхөр О.Даваасүрэнгээс зээлсэн мөнгө албан өрөөндөө хадгалж байсныг, авилга авч өгч байх үед нь газар дээр нь гардан баривчилсан мэт нийгэмд ташаа мэдээлэл цацаж улмаар уг мөнгийг Н.Энхбаяр дарга намын санхүү бүрдүүл гэж шахсаны дагуу зээлж зарим хэсгийг нь Н.Энхбаярт өгсөн мэтээр мэдүүлэг өгүүлэх зэргээр Г.Шийлэгдамбыг анхны мэдүүлгээсээ няцах өмгөөлөгчдөөсөө татгалзах хүртэл дарамт шахалт үзүүлснээр илэрсэн.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг авилгын хэрэгт хутгах улмаар МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх гэсэн хагалан бутаргах, хутган үймүүлэхэд гаршсан нам дамнасан олигархи бүлэглэлийн урт гартнууд АТГ, хууль хүчний зарим хүмүүсийг утсан хүүхэлдэй мэт удирдаж байгаа нь нууц биш юм. МАХН, МАН-тай хамтарч ажиллах яриа гарч анхны алхам хийгдэнгүүт маргааш нь МАХН-ын санхүү аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг өндөр албан тушаалтны заавраар баривчилан нэг cap гаруй хориод байна.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл МАХН, МАН-тай эвсэх хамтрах юм бол танайхныг Цогтбаатар мэт баривчилна шүү гэсэн ноцтой сануулга өгч буй хэрэг.

Эрүүл мэндийн сайдын суудал эзгүйрээд хэдэн cap боллоо. Манай намаас Эрүүл мэндийн туршлагатай удирдагч, эрдэмтэн, доктор, бөөрний нэртэй мэс засалч гавъяат эмч Л.Жамбалжавыг сайдад хуулийн хугацаанд нэр дэвшүүлснийг Ерөнхий сайд учир битүүлэг татгалзсан билээ. Засгийн газрын хуульд засгийн газрын гишүүнийг 30 хоногийн дотор томилдог хуультай. Энэ хууль яагаад хэрэгжихгүй байна. Г.Шийлэгдамбыг анхны мэдүүлгээс буцаж Н.Энхбаярын шаардлагаар мөнгө зээлсэн зарим хэсгийг Н.Энхбаярт өгсөн гэж хэлүүлсний шан болгон сайдын суудлыг хадгалаад байгаа юм бишүү гэж хардахад хүргээд байна.
 Манай намын дүрмийн 19-р зүйл намын ЕНБД-ын эрх үүрэгт зориулагдсан байдаг.19.1.1 Гүйцэтгэх товчооны ажпын албыг арга зүйн удирдлагаар хангаж, өдөр дутмын ажилд нь хяналт тавих, 19.1.2 Гүйцэтгэх товчооны хуралдааныг зарлаж удирдах, 9.1.3 Намын батлагдсан төсвийг захиран зарцуулах, намын санхүү, аж ахуйг эрхлэн хөтлөх гэсэн дүрэмтэй. Энэ дүрмийн заалт аль ч намын ЕНБД-ын үндсэн эрх байдаг. Г.Шийлэгдамба дүрмийн энэ заалтыг биелүүлж санхүүгээ бүрдүүлж түүнээ хэнтэй ч хуваалцахгүй захиран зарцуулж ирсэн. Манай намын дүрмээр намын дарга санхүү захиран зарцуулах эрх хүлээгээгүй.

Харин төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд ийм санхүү хэрэгтэй байна. Санхүүжилт босгох яаравчлах хэрэгтэй гэх мэтээр шахаж шавдуулах нь зүйн хэрэг. Намын дарга мөнгө захиран зарцуулдаггүй учир Г.Шийлэгдамбаас гар дээрээ мөнгө авах ямарч шаардлагагүй. Тухайн төлөвлөсөн ажлыг гардан хариуцсан хэн нэгэн нарийн бичгийн дарга юм уу ня-бо, нярав нар мөнгө хүлээн авах боломжтой. Тодорхой бүлэг хүмүүсийн дарамт шахалтанд орж мэдүүлгээсээ буцаж намын даргаа гүтгэсэн болох нь өөрийнх нь анх намдаа хандаж бичсэн өргөдлөөс тодорхой харагдаж байна гэсэн юм.

Г.Шийлэгдамба намын ЕНБД-аастатгалзсан өргөдөлдөө,
“Тухайн үед би өөрийн ажлын өрөөнд байсан мөнгийг олон жилийн танил хүнээс хувийн хэрэгцээндээ зориулан хэрэглэхээр төлөвлөсөн зээл байсан юм. Харин хэн энэхүү зээлийг өөр байдлаар тайлбарлахыг оролдож байгаа нь цаг хугацаа өнгөрөхөд тодорхой болж үнэн мөн нь тогтоогдоно биз ээ. Би нэгэнт гэмт хэрэг хийгээгүй, тэр мөнгийг төрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж олоогүй бөгөөд бусдаас нуух ямар нэг шалтгаангүй байсан тул АТГ-ын мөрдөн байцаагчдад нууж хаалгүй үзүүлсэн юм. Харин АТГ-аас миний тэрхүү үйлдлийг хууль бусаар олж авсан байж болзошгүй хэмээн үзэж, эрүүгийн хавтаст хэрэг нээн шалгахаар болж мөн прокурор, шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө байсан эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзжээ. Би 2016 оны УИХ-ын хариуцлагатай сонгууль ойртон ирж буй энэ эгзэгтэй цаг мөчид надаар дамжуулан намд хүчтэй цохилт өгөх гэсэн аливаа оролдлогын эсрэг тууштай зогсож өөрийн болон намынхаа нэр төрийг цэвэр хэвээр хадгалах чин сэтгэлийн эрмэлзлэлтэй байгаа тул МАХН-ын ЕНБД-ын албан тушаалаас чөлөөлж өгөхийг хүсч байна” гэсэн өргөдөл бичиж байжээ.

Г.Давааням “Өргөдөл бичиж өгсөн хүн гэнэт энэ бодлоосоо буцна гэдэг бол маш том дарамт шахалтанд орсоных, батлан даалтанд байгаа хүн мөрдөн байцаалтын шатанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөөд байдаггүй. Г.Шийлэгдамбын энэхүү туйлбаргүй занд МАХН-ын гишүүд, дэмжигчид нэн харамсаж байна. МАХН-ын ЕНБД-ын санхүү бүрдүүлэх, захиран зарцуулах үүргээ биелүүлснээ бусдын ятгалга дарамтанд орж анхны мэдүүлгээсээ буцан намын даргаа гүтгэснийг МАХН-ын гишүүд, дэмжигчид эрс эсэргүүцэж байна.МАХН-ын Хяналт Ёс Зүйн хороо Г.Шийлэгдамбыг ЕНБД-аас чөлөөлөхийг хүссэн өргөдөл, гаргасан ёс зүйн зөрчил намын дүрмийн холбогдох заалтууд тухайлбал 19.1.4 МАХН-ын ЕНБД орон тооны байх бөгөөд давхар ажил хийж болохгүй гэсэн заалтыг үндэслэн МАХН-ын ЕНБД-ын үүрэгт ажлаас чөлөөлөхийг МАХН-ын Гүйцэтгэх товчоо МАХН-ын бага чуулганд санал болгосон тогтоол гаргасан хэмээн мэдэгдлээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-03-23 12:56:53
    NIIGEMD MASH BURUU JISHIGTEI BOLJ BNA. HUULI, SHYYH , HYCHNII BAIGUULLAGIIG NEG HYNII ESREG YAMAR MUUHAI ASHIGLAJ BNA. ENE HYMYYS YOSTOI L URVAGCH HYMYYS.YAH AR...
    202.179.26.11
    Мэдэгдсэн Хариулах
  • зОЧИН 2016-03-23 11:23:47
    Шийлэгдамба,Уяанга,Цогт нар бол ханилж явсан нөхдөө замын голд хаяж: "ХААШААЧ УРВАЖ ШАРВАЖ ЯВАХ" ТУЙЛБАРГҮЙ ХҮМҮҮС БОЛОХ НЬ НЭГЭНТ ИЛ БОЛЛОО. ӨМНӨӨС НЬ ИЧИР Б...
    202.179.25.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Тулгаа 2016-03-23 11:07:08
    Утгагүй, сул нийтлэл байна.
    103.57.94.118
    Мэдэгдсэн Хариулах
  • саран 2016-03-23 10:25:29
    Элбэгдорж болиочээ
    41.45.77.221
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-03-23 09:27:11
    ×óõàìäàà ñóóäàë ñàíäàëä õ¿ðýõ ãýæ õ¿í àëæ õ¿ðýý òàëàõààñ áóöàõàà áàéñàí ë ãýñýí ¿ã ø¿¿
    112.72.12.23
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-03-23 09:12:29
    өөрийг нь золигт гаргасан хүмүүсийн үнэнийг илчлэхэд буруу юу байдгийн, ингэхийн тулд дахиад хэний дарамтад орох шаардлагатай гэж, арай хийсвэр зүйл бичихиймаа
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkkkkkk 2016-03-23 08:54:12
    shiilegdamba ingeed hudlaa unen yarij nohoin zamaar orloo doo.
    202.131.252.209
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-03-23 07:52:23
    МАНАЙ НАМЫН ДАРГЫГ ТА НАР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЭЭ. ЭЛБЭГЭЭ БОЛ БҮР ЦААШАА Л БАЙНА.
    103.26.193.153
    Мэдэгдсэн Хариулах
  • нараа  2016-03-23 07:28:11
    шал тэнэг юмаа
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭРДЭНЭЖАМЬЯАН. 2016-03-23 06:40:59
    ЗАЛУУ ХҮНИЙ ХУВЬД БИ ЯАЦИЙН УЙЛМААР БАЙНА. ҮНЭХЭЭР ХООЛОЙ ЗАНГИРЧ БАЙНА. ХУУЛЬЧ ХҮНИЙ ХУВЬД УЙЛАХГҮЙ БАЙХ АРГАГҮЙ БАЙНА. МАНАЙ НАМЫН ДАРГА ЯАЦАН ХҮН ЮМ .ИЙИИИЙИ...
    202.179.24.231
    Мэдэгдсэн Хариулах