Монгол улсын иргэд Индонез руу визгүй зорчдог боллоо

Монгол улсын иргэд Индонез улс руу аялал, жуулчлалын зорилгоор визгүй зорчдог боллоо.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа ЭСЯ 2014 онд байгуулагдсан цагаас эхлэн тус улсад визгүй зорчих орнуудын тоонд Монгол Улсыг багтаах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд 2015 онд болсон Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын комиссын Анхдугаар хуралдааны үеэр энэхүү асуудлыг судлахаар тохиролцсоны дагуу Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор тус улсад визгүй зорчих орнуудын дотор Монгол Улсыг оруулсан байна.

2016 онд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан, түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор монголын талын саналыг нааштай хүлээн авч манай иргэд энэ оны 3 дугаар сарын 22-ноос эхлэн Индонез руу 30 хүртэлх хоногийн хугацаанд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих боломжтой боллоо.

Монгол Улсын иргэд Индонезид зорчихдоо тус улсын хилийн хянан шалгах цэгүүдэд хүчин төгөлдөр паспорт, 30 хоногийн дотор буцах тийз болон зочид буудлын захиалгыг баталгаажуулсан хуудас үзүүлэх шаардлагатай юм.

Бизнес болон хэвлэл мэдээллийн шугамаар Индонез руу зорчих тохиолдолд виз авах шаардлагатай болохыг тус ЭСЯ-наас анхааруулж байна.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2016-03-24 01:29:42
    Монголын хувьд бол бараг хэрэггүй орон шүү дээ.Хрин тэр шүтээн болсон америктайгаа рааилцан визгүй баах асуудлыг шийдвэл болоо юм бишүү.
    202.9.41.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Пүжий 2016-03-23 05:02:59
    Энэ улс руу визгүй зорчих ямар хэрэг байна? Хийх юм аа олж ядах юм энэ ЗГ Алтантуяа шиг очиж буудуулах нь дээ??? Лалын хамгийн аюултай улс гэж байгаа? Визтэй бо...
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
    • PUJII TENEG 2016-03-23 05:53:49
      OVOO TENEG GAR UU, PUJII... BALI GEJ GALZUU GAZAR BAIDAG, DALAJ EREG DEER, BASSEINTAJ BAISHING HONOGIIN 50$-R TUEESLEED AVAH BOLOMJTOJ
      59.153.114.145
      Мэдэгдсэн Хариулах