Л.Суаресийг  хүн хазна хэмээн бооцоо тавьж 926-3300 ам.доллар хожжээ
Уругвайн шигшээ багийн супер довтлогч Л.Суарес өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтонд оролцож байхдаа Италийн багийн хамгаалагч Ж.Киеллинийг хазаж шуугиан тарьсан. Тэгвэл түүний энэхүү үйлдлийн ачаар 167 хүн бооцоо хожжээ. Тодруулбал Бразил улсад зохион байгуулагдаж буй 20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр Л.Суаресийг хэн нэгнийг хазна хэмээн эдгээр хүмүүс их бага хэмжээгээр бооцоо тавьжээ. Тэдний дунд 5.25 ам.доллар тавиад 926 хожсон хүн байгаа бол хамгийн дээд тал нь 3300 ам.доллар хожсон хүн байгаа хэмээн гадны нэгэн хэвлэлд бичжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine