Улс төрийн наймааны золиос болсон ЭМС-ын салбараа авраач, Ерөнхий сайд аа
Эрүүл мэнд салбар толгойлох удирдагчгүй байсаар бараг хагас жилийг үдэх гэж байна. Энэ хугацаанд жирийн иргэдээс эхлээд, төрийн бус байгуулллага, хэвлэл мэдээллийн салбарынхан Ерөнхий сайдаас Эрүүл мэндийн сайдаа томилохыг шаардсаар авч барсангүй. Учир нь уг салбарыг сайдтай болох сонирхол төр засагт байхгүй байгаа бололтой. Уг салбарт харъяалдаг эрүүл мэндийн байгууллага эмнэлгүүд, эмч нар ч энэ талаар дуугарч байгаа нь алга. Тэр хэрээр л уг салбарынхан улам бүр хаалттай, хүнд сурталд идэгдэх шинжтэй. Нэг үгээр, эрүүл мэндийн салбар төрдөө хаягдаж, энэ талаар асуудал дэвшүүлэх гэсэн хэвлэлийнхнээс тус салбарынхан зугтааж эхлэв.

ЭМСЯ сайдгүй түр орлон гүйцэтгэгчтэй болсон цагаас ЕНБД-ын албыг С.Ламбаа хаших болсон. Тэгвэл тэрбээр салбарт нь байгаа асуудлаар ярилцлага авах гэсэн хэвлэлийнхнээс зугтаах шахам байна. Мөн “Амаржих өргөө” нэгдүгээр төрөх эмнэлгийнхний хувьд ч хэвлэлийнхэнд хаалттай, мэдээ мэдээлэл өгөхөөс жийрхэж сууна.

Үүнээс гана Улаанбурхан гэх айхтар өвчин 10 гаруй хүүхдийн амь насыг авч одов. Нэртэй төртэй хувийн эмнэлгүүд нь өвчтөнөө эмчлэх бус тэдний мөнгөөр “наадаж” суугаа тухай таагүй мэдээлэл өдөр бүр хэвлэлийн хуудаснаа үзэгдэх болов. Ийн тус салбар доройтлынхоо шатруу аль хэдийн орчихоод байхад яагаад төр засгаас анхааран  сайдыг нь томилохгүй байна вэ гэдэг хачирхалтай.
 
Уул нь хамгийн чухал энэ салбараа мэргэжлийн хүмүүсээр удирдуулах ёстой ч улс төрийн наймааны золиос болгосоор таван сарыг элээчихлээ.

Одоо МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болно гэж хууртсаар, Шадар сайд нь ЭМС-ын сайд болно гэж дүлэгнэсээр явтал цаана чинь асуудал мандсаар байна.

Өнгөрсөн жил арваннэгдүгээр сарын 4-ны өдөр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулаад өнөөдрийг хүртэл шалгаж байгаа. Г.Шийлэгдамба нь албаныхаа өрөөнд их хэмжээний мөнгөтэй байж байгаад АТГ-ын ажилтнуудад газар дээрээ "гардуулсан" билээ. Харин тэрбээр үүнийгээ "Намынхаа санхүүжилтийг олох гэж таньдаг ахаасаа мөнгө авсан. Эхний ээлжинд авсан мөнгөө намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Дараагийн мөнгөө өгч амжаагүй байсан" гэж мэдүүлдэг. Харин Н.Энхбаяр болон намын нөхөд нь түүний ярьсан зүйлийг "худал" гэж тайлбарлаж байгаа.

Тэгвэл Г.Шийлэгдамбыг баривчилсны дараахан нь Засгийн газраас МАХН-д хандаж өөрсдийн олгогдсон сайдын квот дээрээ хүн санал болгохыг хүссэн байдаг. Харин МАХН-аас Ц.Лхагвасүрэн болон Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж байгаад сүүлд нь Н.Энхбаяр даргаа томилуулах шийдвэрт хүрч Ерөнхий сайдад хандаж Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, одоо Шадар сайдын үүрэгт ажлыг хашиж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдаар томилж өгөхийг хүссэн албан бичиг ирүүлж байв. Мөн энэ саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө гаргасан гэх нь ч бий.

Гэвч Ерөнхий сайд төдийлөн дорвитой алхам хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Тэрбээр өнгөрсөн сарын эхээр Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох гэж буй мэт дүр үзүүлсэн болоод дахиад ирэх сонгуультай золгох нь.

Өнөөдөр хамгийн эмзэг сэдэв болсон эрүүл мэндин салбар ЭМСЯ-ны ажлаас ихээхэн шалтгаалах бөгөөд  асуудал улам л хүндэрсээр байна.
Ард иргэдийн эрүүл энхийн төлөө ажиллах ёстой тус яаманд бодлого дутагдаж, харъяа байгууллагуудад өгөх үүрэг чиглэл нь хоцрогдож, эм ханган нийлүүлэлт ч муудсаныг эмч нар ярьж байна.

Ийнхүү Монгол Улсын хамгийн чухал салбараа улс төрчдийн наймааны золиос болгосоор байх уу.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • a 2016-04-08 12:32:32
    TANGARAG URGUSUN HUULIIHAN OORSDOO HUULIAA ZORCHIH NI JIRIIN IRGEDIIN HUULIA ZORCHIJ BAIGAAGAAS ILUU HOHIROLTOI!!!!!!!!!!!!
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах
  • hylar 2016-04-04 05:39:06
    3 emnelgiin dargiig shalguulya atg
    124.158.92.27
    Мэдэгдсэн Хариулах
  • emch 2016-04-01 04:00:08
    chadahgui baij harvalt gej tasag 3 r emneleg deer neegeed hichneen hun nas barj baigaag ireed uzeech survaljlagch naraa. ingej hunii am nasaar togloj boldog g...
    124.158.92.27
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-03-26 15:42:07
    Ulaan burhanaar endej bui nyarai mash ih bna ta nar shoudahaa bolioch ard tumen hetsuudlee
    202.9.41.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-03-26 00:19:15
    Энэ эргүү аварч харагдаач
    150.129.141.213
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-03-24 04:22:24
    ene yamand ajillaj bsan shiilegdambiin tuslah bj bgaad gazriin darga erdenechimeg, mon naiz boloh uilchilgee hariutssan byambaa geh metiin humuusiiig shalga
    124.158.109.62
    Мэдэгдсэн Хариулах
  • баадай 2016-03-23 16:07:19
    Их удирдагч нараа та нар хавдрын эмнэлэгээр ор. Битүү очёр. Хүнд өвчтэй хүмүүст ч ор олдохгүй бн. Тэнд хариуцлагагүй юм их байнаа. Унасан салбартаа анхаараач
    150.129.142.143
    Мэдэгдсэн Хариулах
  • xapx 2016-03-23 06:16:15
    ЭМийн салбар дампуурсаныг одоо л мэдэж бгаа юм уу. Авилгач сувилагч, эмч, эмнэлэгийн дарга, сайд бхад хэзээ ч өөдлөхгүй ээ.
    172.58.97.158
    Мэдэгдсэн Хариулах
  • BAT 2016-03-23 03:43:05
    АН-ЫН АРЧААГҮЙ НӨХДҮҮДЭЭС БОЛЖ ЭМ-ИЙН САЛБАР АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЙНА."УЛААН БУРХАНААР" ОЛОН НЯЛХ ХҮҮХЭД ЭНДЭЖ БАЙНА.АРАЙ Ч ДЭЭ.АН-ЫГ АХИН ХЭЗЭЭ Ч ГАРГАХГҮ...
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-03-23 03:22:58
    ЭНХБАЯР ЯВСАН ГАЗАР БААСТАЙ, БАЛАГТАЙ ГЭЖ ЭНЭ ДЭЭ.
    103.229.123.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-23 02:04:09
    Энхбаяр, Оюунбаатараас өөр сайд хийх хүн байхгүй бол МАХН-ыг татан буулга, Ламбаагаас өөр боловсон хүчингүй АН-ыг татан буулга
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • chuluun 2016-03-23 00:45:55
    Wall Street Journal setguuld UB-d 9 huuhdiin ortoi emnelgiin oroond 36 hun (18 huuhed 18 tom hun) baina gej bichjee, Yeronhii said aa!
    133.91.9.132
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-03-23 00:44:54
    ÌÀÍ - ÀÍ õîåð èäñýí óóñíààðàà íýã íàì ò¿¿íèé òîì èëðýë íü ÌÀÕÍ ¿ã¿éñãýõ
    112.72.12.23
    Мэдэгдсэн Хариулах