Төв бассейныг хувьчлахын тулд албаар ашиггүй ажиллуулж байна
Хүүхдийн төлөө байгуулллагуудын үндэсний нэгдсэн холбооноос энэ онд хувьчлах объектуудын жагсаалтад орсон хүүхдийн байгууллагуудын барилгатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус холбооны тэргүүн Д.Авирмэд “Сүүлийн 25 жилд Монголд хүүхдийн хөгжлийн төлөө ямар ч бүтээн байгуулалт хийсэнгүй. Тэгсэн хэрнээ 2016 онд хувьчлах барилгуудын дотор Усан спорт сургалтын төв, Урлан бүтээх төв, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн байруудыг оруулсан нь хүүхдийн байгууллагуудыг устгаж дуусгах гэсэн бусармаг үйлдэл. Хүн хэдий ядарсан ч хүүхдийнхээ тоглоомыг зардаггүй” гэв.

Харин Төв бассейны захирлаар ажилаж байсан Г.Арслан түүнийг ажиллаж байх нэг жил хоёр сарын хугацаанд мэргэжлийн 12 багш, 8-9 үйлчлэгч гурван ээлжээр, нийт 53 ажилтан ажиллаж төр засгаас нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй хэрнээ 100 сая төгрөгийн ашигтай ажиллаж байжээ. Гэвч түүнийг муу ажилласан, мөнгө хувьдаа завшсан хэргээр ажлаас халсан ч шүүхээс буруугүйг нь тогтоосон ч эргүүлэн ажилд нь томилоогүй. Одоо ажиллаж байгаа удирдлагууд нь ямар ч ашиг, орлогогүй гээд ажилчдынх нь 50 хувийг халсан. Тиймээс зөв маркетинг менежментээр ашигтай ажиллаж болох энэ байгууллагыг санаатай алдагдалтай ажиллуулж, хувьчлах гэж байна хэмээн ярилаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-03-23 08:15:13
    TSEDENBAL-FILATOVA-N XIIJ BUTEESEN BYXNIIG ARDCHILSAN NAM XUVICHLAAD AVAX NEE??? YADAJ TER AGUU EMEGTEI SHIG SETGEL GARGAJ AJILLAX AAVYN XVV AH-D BAINA UU?
  • zochin 2016-03-22 14:01:33
    ene odoo henii zahialgatai holboo garch irchiheed uls tur hiigeed bna aa medehgyi l yum bna shyy
  • Eej 2016-03-22 11:14:49
    Hyychin hyyhdyyd ysand seleltiin temtseend orj sekts dygyiland hamragddag baisan.Odoo tiim baihgyi bolson.Yharch bolohgyishdee.Hyyhdee sekts dygyiland ni yavyyl...