Хонгор сумын 80 гаруй иргэн хордлогоос үүссэн хорт хавдраар нас баржээ
Дархан-Уул аймгийн Хонгор суманд хууль бусаар алт олборлож байсан хятад иргэд цианит натри, мөнгө усаар шороо угааж, их хэмжээний газрыг бохирдуулсан хэрэг 2007 онд гарсан. Үүнээс хойш тус нутгийн иргэд үл мэдэгдэх өвчнөөр өвчилж, мал амьтан ч элдэв гаж төл гаргах болсон. Энэ талаар сүүлийн хэдэн жилийн турш ярьж байгаа ч өнөө хэр нь Хонгор сумын асуудал бүрхэг хэвээр байгаа билээ.

Тухайн үед тус сумыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж байсан ч удаа дараа хийсэн шинжилгээний дүнд үндэслэн ийм арга хэмжээ аваагүй билээ. Учир нь хөрсөнд асгасан мөнгөн ус, цианит натрийн бохирдлыг цаг алдалгүй саармагжуулсан тул шинжилгээгээр хордлого илрээгүй гэж үзсэн. Харин сумын иргэдийн өргөдөл гомдол өнөө хэр дуусаагүй.
 Энэхүү асуудлаар “Гал үндэстэн холбоо”-ноос өнөөдөр мэдээлэл хийж “Хонгор сум 2529 хүн амтай, үүнээс 80 гаруй нь хордлогоос үүссэн хорт хавдраар нас барж, 30 хүн мөн шалтгаанаар үхлээ хүлээж байна” хэмээн мэдэгдлээ.

Хүний их эмч Л.Баярсайхан “Мөнгөн ус нь хүний биед агаар, газрын хөрс, хоол унд гээд олон зүйлээр дамжин халдварладаг. Хүн агаар усгүйгээр амьдарч чадахгүй. Ийнхүү өвчилснөөр хүний эд эс хүчилтөрөгч хэрэглэж чадахгүйд хүрдэг. Мал төрийн хамгаалалтад байдаг бол  мөнгөн усанд хордсон ард иргэдийг төрөөс анхаарч үзэх хэрэгтэй гэдгийг санууллаа.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Номио 2019-10-03 14:11:43
    Хүмүүсээ энэ бол үнэн гэсэн манай найз энэ сумд амьдарадг байсан гэсэн энэн нь 100% баталгаатай ч энэ мэдээн жоохон буруу бичцэн л байна
    66.181.178.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Enkhbayar 2014-06-25 13:40:12
    Gal undesten gedeg chin shantaajlagchid yum bish uu.Dandaa uheh hordokh yum yarj baidag muu eriin holboo
    202.21.106.110
    Мэдэгдсэн Хариулах
  • delger 2014-06-25 12:52:24
    энэ гал ундэстэн гэсэн улсууд ингэж худлаа зуйл ярьсаар байгаад жинхэнэ унэн асуудал хондож байгаа иргэдийн угийг хэн ч тоож сонсохгуй болгочих юм даа.
    103.26.193.9
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-06-25 11:23:37
    ЭНЭ ҮНЭН БОЛ ЁСТОЙ НОЦТОЙ АСУУДАЛ. ЧЕРНОБЫЛООС ДУТАХ НЬ ЮУ БАЙНА?
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛЭГЧЭЭ ОДОО ЯАХ ВЭ 2014-06-25 10:01:30
    БИД ҮХСЭЭР БАЙГААД ТА НАР МААНЬ ХЭДҮҮЛХНЭЭ ТӨРИЙН ОРДОНДОО ҮЛДЧИХСЭН БАЙХ ВЙЙ ДЭЭ
    202.179.11.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-25 09:47:29
    Энэ бол маш ноцтой асуудал ш дээ.Төр засаг яагаад арга хэмжээ авахгүй нуугаад байна вэ
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах