“Ухаалаг ус” мөсөн баримлын нээлт боллоо
Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ. Харин манай улс 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Монголын урлагийн зөвлөл, АНУ-ын Элчин сайдын яам хамтран Монголд тулгамдаж буй усны хэт хэрэглээ, усны нөөцийн хомсдол болон усыг хайрлан хамгаалах, зохистой хэрэглэх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зэрэг асуудлыг хөндөн "Ухаалаг Ус" төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд өнөөдөр Чингисийн талбайд усны асуудлыг хөндсөн "Ухаалаг Ус" мөсөн баримлыг танилцууллаа. АНУ-ын Колумбын Их Сургуулийг төгсөгч, уран бүтээлч Ё.Төгөлдөр, уран барималч Ц.Батмөнх нар хамтран тус бүтээлдээ усны хэт хэрэглээнээс болж хомсдол үүсч буйг шүүмжлэн харуулсан байна.

Мөн төслийн хүрээнд АНУ-ын найруулагч Тиерри Диантанида, Баптист Рожет-Лучайрийн "Цангасан ертөнц", найруулагч Жефф Орловскийн "Мөсөн голын мөхөл", найруулагч Николь Ньюхамын "Хувьсгалч өөдрөг үзэлтнүүд" зэрэг баримтат киног Өргөө, Гэгээнтэн, Тэнгис кино театрт энэ сарын 22, 24, 26-нд тус тус үнэ төлбөргүйгээр үзүүлэн, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.