“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг дэмжлээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд баримтлах үндсэн баримт бичиг болох юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр, А.Тлейхан нарын тавьсан асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл болон Ажлын хэсгээс хариулт өглөө.

Гишүүдийн зүгээс эмийн үнийн зохицуулалт, төрийн өмчит эмнэлгүүдийн эм худалдан авах ажиллагаа, эмийн хяналтын тогтолцооны талаар болон бодлогын баримт бичигт төрийн оролцоог хэрхэн тусгасан талаар тодруулсан. Түүнчлэн эмийн бодлогод төр ямар түвшинд оролцох оролцооны зааг ялгааг тодорхой болгож өгөх хэрэгтэйг анхаарууллаа. Мөн вакцинжуулалтын талаар ч тусгах нь зүйтэй гэдгийг хэлсэн юм. Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын чанартай саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.