Мэндчилгээ
Нийслэлийн нийт казах ахан дүүс ээ,

Хатуу өвлийг үдэж, дулаан улиралтай золгодог, үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл болсон өдөр шөнө тэнцдэг тэгш сайхныг бэлэгшээн тэмдэглэдэг казах түмний уламжлалт цэнгүүн-Наурыз баярыг тохиолдуулан нийслэлд аж төрж, амьдран суугаа нийт казах иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, үйлс заяа нь өдрөөс өдөрт дэвжин дээшилж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МАН-ын үзэл баримтлалд итгэл сэтгэлээрээ нэгдэн улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай байдагт  Нийслэлийн МАН-ын Хорооны удирдлагууд талархалтай ханддагаа Та бүхний уламжлалт баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Казах ард түмний аж амьдрал Дастархан дүүрэн идээ будаа шигээ элбэг хангалуун,сэтгэл тань дэлгэсэн гар шигээ уужим, ухаалаг,эрч хүч тань анч бүргэд шигээ хүчтэй байхын ерөөл өргөе.

Эрхэм хүндэт Казах ахан дүүсээ өөдөө хүндэтгэн залж, эгшиг яруу домборынхоо аялгуунд сайхан бүхнийг билэгшээн, өргөн дэлгэр баярлаарай.
 
  МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн МАН-ын Хорооны дарга  
Ц.САНДУЙ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сондгой 2016-03-22 05:23:47
    Баян-Өлгий, Налайх, Дорнод гэх зэрэг бусад газар бгаа казак иргэд хамаагүй болж бна уу? Цэнгүүн, Үндэсний баяр хоёр өөр байхаа...Цагаан сарыг цэнгүүн гэх үү?...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Сандуй 2016-03-22 05:11:36
    Та нарын газрыг зармаар байна. Би Газрын албанд байхдаа газар зарж ашиг олсон их туршлагатай болсон хүн.
    103.57.93.79
    Мэдэгдсэн Хариулах