Оюутан цэргүүд Ерөнхийлөгчид захидал илгээжээ

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхдагчдаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид талархлын захидал илгээсэн байна.

Төв аймгийн Алтанбулаг суман дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хааж буй Ш.Түвшинбаяр, Б.Есүхэй нарын зэрэг “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхны оюутан-байлдагчдаас ирүүлсэн захидалд “Бид бол азтай оюутан. Ингэж өөрсдийгөө тодотгосон нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хамтарсан тушаалын дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхны оюутан, цэрэг болсон явдал юм.

Оюутнууд биднийг суралцахын зэрэгцээ цэргийн жинхэнэ алба хаах боломж олгосон явдалд бид чин сэтгэлээсээ талархаж байна. Учир нь эх орноо батлан хамгаалах эрхэм үүргийг минь эдлүүлэхэд дорвитой дэмжлэг үзүүлж буй явдал юм. Ингэснээр маш их цаг хугацаа хэмнэж, асар их мэдээллийг залуус бидэнд олгосоор байна.

Цэрэг эрс бид оюутан байх хугацаандаа цэргийн жинхэнэ албаа нэр төртэй хааж, улмаар их, дээд сургуулиа амжилттай суралцан төгсөж, эх орныхоо өмнө хариуцлага хүлээсэн төрийн жинхэнэ албан хаагч болж чадахаа эх орон, багш, сурган хүмүүжүүлэгчид, аав ээж, найз нөхдийнхөө өмнө андгайлан тангараглая” гэжээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • СЭТГЭГДЭЛ ЯАГААД УСТГААД БАЙНАА 2014-06-25 10:03:56
    ҮНЭН ЮМНААС АЙГААД БАЙНА УУ ТЭГЭЭД СЭТГЭГДЭЛ УСТГААД БАЙНА БИ Л ЛАВ АЙЖ БАЙНА ЭД НАРЫН ХЭРГЭЭС