Өнгөрсөн тавдугаар сар хамгийн дулаан сар байсан гэнэ
Энэ оны тавдугаар сар дэлхийн хамгийн дулаан сар боллоо гэж Дэлхийн цаг уурын байгууллага мэдэгджээ.

“2014 оны тавдугаар сард дэлхийн газар болон далайн дундаж температур 1880 онд бүртгэж эхэлснээс хойших хамгийн дулаан нь байсан” гэж ДЦУБ-ын албан ёсны төлөөлөгч Клэр Нуллис Швейцарийн Женев хотноо НҮБ-ын төв байранд хэвлэлийн бага хурал хийхдээ хэлсэн байна.

2014 оны тавдугаар сард дэлхийн газар болон далайн гадаргуугийн дундаж температур XX зууны дундаж температур болох Цельсийн 14,8 хэмээс 0,74 хэмжээр дулаан байсан ажээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.