МАХН-ын Гүйцэтгэх товчооноос мэдэгдэл гаргалаа
МАХН-ын Гүйцэтгэх товчоо энэ сарын 17-нд хуралдаж, тус хурлаас мэдэгдэл гаргажээ. Энэ талаар өнөөдөр буюу энэ сарын 21-ний 13:00 цагаас Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-т тус намын удирдлагууд хэвлэлийн хурал хийв. Хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар, Нарийн бичгийн дарга Б.Тулга, Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар оролцож, мэдээлэл өглөө.

МАХН болон МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр руу чиглүүлсэн улс төрийн захиалгат, зохиомол, увайгүй гүжирдлэг гүтгэлэг, хууль бус ажиллагааг улс төр-бизнесийн олигарх бүлэглэл, тэдний гар хөл болсон АТГ зэрэг хууль хүчний байгууллага сүүлийн саруудад тасралтгүй явуулж байгаатай холбогдуулан МАХН-ын Гүйцэтгэх Товчооноос дараах мэдэгдлийг намын нийт гишүүд, дэмжигчид болон олон түмэндээ хандан гаргажээ.
Үүнд,
Сонгууль дөхсөн улс төрийн эгзэгтэй энэ үед АН ба МАН-тай харьцуулбал санхүүгийн хувьд ёстой л “хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх” байдлаар ажиллаж байгаа МАХН-д “санхүүжилтийг нь шалгаж байгаа” нэрийдлээр элдвийн хууль бус дарамт шахалт үзүүлж байна. Гадныхны гар хөл болсон улс төр-бизнесийн олигарх бүлэглэлийн шууд болон шууд бус оролцоотойгоор явуулж байгаа энэхүү хууль бус үйл ажиллагааны гол зорилго нь олон түмний найдлага, итгэлийг хүлээж байгаа МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх гэсэн бусармаг санааг агуулж байгаа нь нэгэнт нууц биш болжээ. Энэ бүх балмад ажиллагаанд намын дарга болон намын хамт олныхоо дэмжлэгээр өндөр эрх мэдэлд хүрч, тэдний хайр хишгийг бусдаас илүүтэйгээр хүртэн эдэлж ирсэн ёс суртахуунгүй, жудаггүй нэр бүхий зарим хүн бусдын гар хөл болон ашиглагдаж байгааг МАХН-ын мянга мянган гишүүд, дэмжигчид жигшин зэвүүцэж байна.

Бид улс төр-бизнесийн бүлэглэл болон тэдний гар хөл бологчдын МАХН болон МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр руу элдвээр гүтгэн гүжирдэж дайрах тусам эв нэгдлээ улам бэхжүүлж, улс орноо хөгжүүлэх, ард олноо амгалан тайван, элбэг дэлбэг амьдрах нөхцлийг нь бүрдүүлэхэд чиглэгдсэн бодлого, зорилтоо зөв тодорхойлж, ард түмэнтэйгээ хамт аливаа хүчирхийлэл, хууль бус үйл ажиллагааг тууштай эсэргүүцэх тэмцлээ улам ширүүсгэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
МАХН, намын гишүүдийг ийнхүү хууль бусаар хэлмэгдүүлж, хавчин гадуурхаж, дарамтлан залхааж, шорон гянданд хорьж, айлган хүчирхийлж байгаа үйлдлээ таслан зогсоохгүй бол бид шудрага ёсны төлөө хүний эрх, эрх чөлөөг хамгаалан дээдэлдэг гадаадын улс орон, Олон улсын байгууллагад хандан намын гишүүд, дэмжигчид, жирийн иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө шаргуу ажиллах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Хууль бусаар олсон эрх мэдэл, луйвардаж олсон хөрөнгө мөнгөндөө дулдуйдсан улс төр-бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл бологч хууль хүчирхийллийн байгууллагын илтэд зохион дэглэж байгаа хүчирхийлэлийн үйл ажиллагаанд өртөхгүй сонор сэрэмжтэй байж, тэдний худал мэдээлэл, гүжирдлэг гүтгэлэг, хууль бус үйлдэл, бусармаг санаархалд автахгүй байхыг Монголынхоо нийт иргэдэд хандан анхааруулж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өрөвч 2016-03-22 08:42:09
    энхбаярыг амраагаач амралтанд яваагүй шоронд яваад трсэн шүү дээ ард түмэн нэг их улс төрд ор гээгүй шүү энэ нөхөд л ор гээд байгаа юм байхдаа амраг дээ
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • сүх тулга нарт 2016-03-22 04:22:12
    уйлаач тэгээд
    202.179.24.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Болдоо 2016-03-22 00:58:08
    Н. Энхбаяраар туг тахиад ард нь жинхэнэ авилгачид эх орныг идэж, эмтэлж дууслаа
    59.153.87.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Ts J  2016-03-21 23:07:43
    Enhbayr tiim sain um bol tvvni tor barisan ter olon jil mongolchuud jargaad l bgaa uy Onoodrin iim baidald mongol ornig hen gegch udirdaj yeaad hvrgew BODOOCH
    122.201.22.205
    Мэдэгдсэн Хариулах
  • sas 2016-03-21 14:01:31
    Muusain lalruudiig yana daa Elbeg terguutei
    180.235.176.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Irged 2016-03-21 13:51:15
    АН МАН ын САНХҮҮГ СОНГУУЛААС ӨМНӨ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ИЛ ТОД БОЛГОХГҮЙ БОЛ СОНГУУЛЬ ЯВАХГҮЙ АРД ТҮМЭНД САНХҮҮГЭЭ ИЛ ТОД БОЛГОЖ БҮГД ИЖИЛ НАРААНААС ЦЭВЭР ӨРСӨЛДӨХ
    103.229.122.48
    Мэдэгдсэн Хариулах
  • b 2016-03-21 10:54:27
    yasan togloomtoi yum, ashigiig ni hubidaa hurtej hurtchiheed. altiig ni abaad abdriig ni hayab gegch l bolj bh shib dee. uyanga er ni togtborgui hun bna shuu, u...
    103.242.46.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-03-21 10:10:55
    Ганц МАХН биш аль ч нам авилгад холбогдвол татан буугдах ёстой. Авилга хамаагүй гэдгээ тогтоолгочих тэгээд л болоо.Танай ЕНБД чинь авилгаа намдаа өгнө гэсэн шүү...
    199.49.15.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэхэ 2016-03-21 08:55:41
    Энхбаяр шударга гэнэ үү хэхэ бөгс долоогчид оо
    59.153.112.152
    Мэдэгдсэн Хариулах
  • dulmaa irgen  2016-03-21 08:02:17
    zuv shdee enhbayar dargiig helmegduulehee bolicohee odoo ter devshuuleed bgaa hugjilin huvsgaliig ni heregjuulej bolomj olgooch eeeeeeeeeeee
    203.169.50.172
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-03-21 07:56:26
    Энэ төрийг зайдагнагчидаас буруугүй хүмүүс байгаа юм уу.?Яахлаараа хамбын овооны хогийн цэгт гэр хороололд үй түмэн ядуучууд язагналдаж байдаг билээ.Энэ хэний ...
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-21 07:54:13
    Ж.Сүхбаатар бол урвагч хэрэв МАХН албан тушаал өгөөгүй бол АН-д ч юмуу нэг газар орох л байсан даа, албан тушаалын төлөө чөтгөртэй ч нөхцөх залуучууд олон байна...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2016-03-21 07:39:02
    Бас нэг бүлэглэл рүү буруугаа чихсэн мэдэгдэл. Энхбаяр, С.Ганбаатар, Женко, Л.Гансүх бүгд л ямар нэг бүлэглэлийн золиос болсон БУРУУГҮЙ ИРГЭД айн?
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2016-03-21 09:01:50
      Яасан үнэн үг вэ. Авилагын үүсгэн байгуулагч, ард түмнийг хууран мэхлэгч нар болон бусад этгээдүүд өөсдөө зөв, бусад нь буруу гэж л сурталдаад байх юм.
      103.9.90.130
      Мэдэгдсэн Хариулах
    • dulmaa irgen  2016-03-21 08:03:06
      uuchlaarai ta buruu oilgoj bn shudarga humuusiig ene tur chine havchij bn. ingej helmegduuldeg ni turiin yos yumuu araich dee
      203.169.50.172
      Мэдэгдсэн Хариулах
      • 898989 2016-03-21 09:31:38
        За мэдэхгүй юм даа, Гэхдээ л энэ Н.Энхбаяр гэдэг хүнийг тэрний тэргүүлсэн намыг нь /МАХН/ арай дэндүүлж байх шиг санагдах боллоо.
        203.169.50.172
        Мэдэгдсэн Хариулах
        • 898989 2016-03-21 09:33:11
          Авилгач гэж Н.Энхбаярыг хэлмэгдүүлчихээд ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД Өөрсдөө авилгалыг цэцэглүүлэх ажиллагаагаа хөшигний ард хийгээд байх шиг санагдаж байна шүү.
          203.169.50.172
          Мэдэгдсэн Хариулах
          • 898989 2016-03-21 09:34:58
            ОЛОН ТҮМНИЙ АНХААРЛЫГ Н.ЭНХБАЯР МАХН-Д ЧИГЛҮҮЛЧИХЭЭД ӨӨРСДӨӨ МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТАГИЙГ АВИЛГАЛ АВСАНЫХАА ШАНД ӨГӨӨД ДУУСЧ БАЙГААМ БУСУУ АЙН
            203.169.50.172
            Мэдэгдсэн Хариулах