Олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцох сэлэмчдийн нэрс тодров
“Вуши 2016" /Wuxi 2016"/ насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон "Рио 2016" олимпийн эрх олгох тэмцээнд оролцох Монголын баг тодорлоо.

Тодруулбал, Б.Батхүү /Хангарьд клуб/, спортын мастер, "БРБ" үндэсний чансааны 2-р байр. Дасгалжуулагчдын зөвлөлийн шийдвэрээр түүнийг дөрөвдүгээр сарын 10-12-нд болох "Рио 2016" олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцуулахаар боллоо. Эрхийн тэмцээнд нэг улсаас нэг л тамирчин оролцох боломжтой.

Харин түүний араас Ц.Жигжидсүрэн /Дуэль клуб, спортын мастер, 2016 оны Улсын аварга, "БРБ" үндэсний чансааг тэргүүлэгч/ Б.Хаш-Эрдэнэ /Хангарьд клуб, 2016 оны өсвөрийн УАШТ-ий дэд аварга./ Б.Амарболд /Хангарьд клуб, 2016 оны насанд хүрэгчдийн улсын дэд аварга, өсвөрийн улсын аварга/ нар шалгарсан байна.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.