Баяр дууслаа, одоо ажилдаа орцгооё
Гуравдугаар cap гарснаас хойш монголчууд бид баярласаар л байна. Эмэгтэйчуүдийн эрхийг хамгаалах өдөр энэ сарын 8-ны өдөр тохиолоо. Ядахад долоо хоногийн дундуур таарсан. Бүх нийтээр амрах амралтын өдөр болохоор хуулиа л дагаж, мөрдөнө биз дээ. Ингээд мягмар гараг амарч таарч, тэр долоо хоног бараг л баяр ёслолын байдалтай өнгөрлөө. Зарим албан байгууллагууд даваа гарагт ажлаа хальт хийсэн болоод, оройдоо эмэгтэйчүүдээ баярлуулсан байх. Мягмар гарагт бол яахав, амарчихаж байгаа юм. Лхагва гарагт зарим байгууллагууд эмэгтэйчүүдээ баярлуулах шиг болно билээ. Эмэгтэйчүүдийн баяр дуусаагүй.

Ер нь тэр долоо хоногт эмэгтэйчүүдийн баярын уур амьсгал салаагүй дээ. Байгууллагууд ажилласан нэр зүүгээд л. Эмэгтэйчүүдийн баяр арай гэж дуусаад өнгөрсөн долоо хоногтой золгосон. Долоо хоногийн эхэнд бол ажил явдгаараа явлаа. Харин пүрэв гарагаас эхлээд дахиад л баяр. Бүр 16-ны өдрөөс эхэлсэн гэхэд болно. Яагаа вэ, өнөөх цэргийн баяр болохгүй юу. Лхагва гарагт нийслэлийнхэн цэргийн баяртай холбоотой янз бүрийн тэмцээн уралдаан, ёслол зохион байгуулав. Пүрэв гарагт нь албан байгууллагууд эрэгтэйчүүдээ баярлуулж, эмэгтэйчүүдийн баярынхаа хариуг нь барьсан.
 
Ингээд л гуравдугаар сарын эхний 15 хоног тэр чигтээ шахуу баярын байдалтай өнгөрчихлөө. Манайхан ерөнхийдөө баярлах дуртай ард түмэн. Жил ирэх тусам элдэв баярыг улам л өргөн дэлгэр тэмдэглэсээр байгаа. Гэхдээ цагаан cap, наадмаараа амарсан шиг амарчихгүй, баахан эрээвэр хураавар баяруудаар амарсан дүр үзүүлдэг. Оны эхэнд нэгдүгээр сарын 1-нд амарч ч байх шиг. Тэгсэн атлаа цагаан сараар гурав, дөрөвхөн хоног амарна. Гуравдугаар сарын 8-нд амрах жишээтэй. Түүний дараа зургадугаар сарын 1-нд бас хуулийн дагуу амарна. Өөр хэзээ ч билээ дээ, мэр сэр амралтын өдрүүд бишгүй олон. Энэ бүхнээ болиод, цагаан cap, наадмаараа амарсан шиг амарчихдаг баймаар байна. 10 хоног ч байсан яадаг юм. Бусад эрээвэр хураавар амралтын өдрүүдээ болиод, ажлаа хийгээд явж байна шүү дээ. Одоо албан болоод албан бус амралтын өдрүүд гуравдугаар сарын хувьд лав дууслаа. Тиймээс өнөөдрөөс эхлээд ажилдаа шамдсан нь дээр биз. Зургадугаар cap хүртэл хоёр сарын хугацаанд амралт байхгүй болохоор улсын ажил урагшлах байлгүй дээ. Тэгээд ч удахгүй чуулган эхэлнэ. Сонгуулийн уур амьсгал бүрэн утгаараа орно. Ажил ч их байна даа.

Ямар ч байсан бид гуравдугаар сард тохиох хоёр баяраа амжилттай давлаа. Амарлаа, ажлаа хагас дутуухан хийж хэд хоног явлаа. Одоо баяр дуусч, ажиллах цаг эхэллээ. Ер нь манайхан амарч чадаад байгаа юм чинь ажиллаж ч бас чадах хэрэгтэй.  Тэр дундаа төрийн байгууллагынхан. Хувийн хэвшлийнхэн яах вэ, баярлана уу,  байна уу,  хэнд  ч падгүй. Харин төрийн албаныхан бол долоо хоног баярлаж, иргэдийг чирэгдүүлээд байвал хэцүү биз дзэ. Ер нь олон баяр тэмдэглэнэ гэдэг нь иргэдийг чирэгдүүлэхийн л нэр. Тиймээс баярлаж дууссан бол одоо ажилдаа ороод, иргэдээ чирэгдуүлэхгүй ажиллах хэрэгтэй байна даа.

Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-03-21 02:52:18
    о,уянга чи өөрөө баяр тэмдэглэсэн л биз дээ, чиний ажил гэж юу байна хэдэн халтар өгүүлбэр бичих үү энэ чинь улс орны хөгжилд хэрэг байгаа юм уу
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-03-21 00:04:36
    àæèëäàà îðîõ ãýõýýð àæèëã¿é
    112.72.12.7
    Мэдэгдсэн Хариулах