
Энэ зун Бразил улсад болох Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт өнөөдөр эхэллээ.
Эмэгтэй 53 кг-ын жинд 8 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Шинхуе Литэй таарч 14:3 онооны харьцаагаар өвдөг шороодуулж мөнгөн медалийн төлөө, олимпийн эрхийн төлөө энэтхэгийн бөх Бабита Кумаритай өрсөлдөж 15:8 онооны харьцаагар хожиж олимпийн эрх авлаа.
Алтан медалийн төлөө вьетнамын бөх Ти Луа Нигуентэй барилдана.
Г.Уянга
Olloo.mn