Олны анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэв

Нийслэлийн прокурорын газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж олны анхаарал татсан зарим эрүүгийн хэргүүдийн талаар мэдээлэл хийсэн юм. Хурлын эхэнд 2013 оны сүүлээр болон 2014 эхээр шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргүүдийн талаар товч танилцууллаа. Жишээ нь таван настай хүүгээ заазуурдсан эцгийг 7 жил 6 сар чанга дэглэмтэй ангид хорих ял шийтгэсэн бол хүүхэд зоддог цэцэрлэгийн багш Ц-д нэг жилийн тэнсэн харгалзах, асаагуураар түлж тамласан цэцэрлэгийн багш Н-д 3 сар 10 хоногийн баривчлах ял ноогдуулсан байна.

Мөн татвараас зайлхийж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван, Хан Рун Пин нарын нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч 6 жил 6 сар хорих ял, Д.Нанжидсүрэнд Төрийн алба эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилээр хасч, 1 жил 6 сарын хорих ял оноожээ. “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нар болон “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх, Татварын ерөнхий газрын Ч.Гансүх нарын хэргийн шүүх хурлын шийдвэрийн талаар өмнө нь мэдээлж байсан учраас орхиж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хүргэе.

Ц.Мянганбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон эсэх хэргийг энэ сарын сарын 23-нд Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлжээ.
Улсын мөрдөн байцаах газарт явуулсан мөрдөн байцаалтын явцад Ц.Мянганбаяр нь Өвөр­хангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг 18 хүнтэй бүлэглэн ийнхүү хууль зөрчсөн болохыг тогтоогоод байгаа гэнэ. Энэ хэрэгт  “Монгол газар” болон тус компанитай гэрээтэй, хамтарч ажилладаг гэх Өвөрхангай аймгийн Бөөрөлжин гэх газарт байрлаж байгаа талбайд үйл ажиллагаа явуулж байгаа “Зул мөнх”, “Бадмаараг”, “Шар зүлэг”, “Шинэ уянга” зэрэг ком­панийг мөн шалгаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зодооны хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаарх танилцуулга хийх үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн хутгалсан гэх хэргийг хуулийн байгууллага шалгаад хэн нэгнээ хутгалсан гэх ул мөр илрээгүй, хэрэг нотлогдоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэл өглөө. Энэ талаар өмнө нь Н.Номтойбаяр мэдүүлэхдээ "Би хүн хутгалах биш, харин ч хүн над руу хутга барьж дайрсан шүү дээ" хэмээж байсан юм.

ИНЕГ-ын удирдлагууд улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарын мөнгө угаасан гэх хэргийг Дүүргийн прокурорын газраас шүүхэд шилжүүлээд байна.

Дээрхи хүмүүс ИНЕГ-ын газрын харъяа “Чингис Хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-нийг тендерт хууль бусаар шалгаруулсан болохыг тогтоожээ. Улмаар улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ний Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авчээ.

Ийнхүү мөнгө угаах үйлдлээ давтан үйлдэж “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө угаасан, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг тун удахгүй шүүхээр шийдвэрлэх юм.

Г.Буяндорж нарын хэрэгт яллах дүгнэл үйлдлээ
“Ноёд” компанийн захирал Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Хурцаа нарыг бүлэглэн бусдаас 1.2 сая ам.долларынг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн шалгаж байсан. Тэгвэл мөрдөн байцаалт дуусч, прокурор хэргийг хянаж үзээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.

Б-гийн үхэлд “Зуншин” компанийг буруутгав
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг Гэсэр сүмийн замын уулзварын зүүн талд “Макс Өргөө”ХХК-ийн захиалгаар “Зуншин”ХХК-ийн барьж буй барилгаас төмөр унаж 31-39УНР улсын дугаартай автомашиныг эвдэж, жолооч Б-гийн амь насыг хохироосон хэрэг гарсан. Тухайн хэрэгт “Зуншин”ХХК-ийн Ш.Нямдаваа, Л.Амгалан нарыг буруутгаж яллах дүгнэлт үйлдэн 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.

Хууль зүйн дэд сайдад холбогдох ялыг хэвээр үлдээв
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяаныг албан тушаалаа урвуулан ашиглаж АТГ-аас явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан хэмээн буруутгаж 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүхээр төрийн алба хаах эрхийг 2 жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ноогдуулсан байгаа. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаад байсан юм. Тэгвэл 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн давж заалдах шатны шүүх хурлаар өмнөх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

“Саусгоби сэндс” удирдлагууд 85 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийжээ
“Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч асан Жастин Капла, санхүүгийн менежер Хиларион В.Кажуком, Кристобол Ж.Дэвид нар холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна. Тэд 2007-2011 онуудад татварын тайлангаа буруу мэдүүлж, 84.900.263.900 төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан юм.  

Нийслэлийн хуучин удирдлагуудад холбогдох хууль бус өмч хувьчлалын асуудлыг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн Засаг дарга асан Н.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмч хувьчлалын хэлтсийн дарга Г.Маналжав, түүний төрсөн дүү Ц.Чанцалд нар холбогдох нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт прокурорт хяналт тавьж дууссан байна. Улмаар яллах дүгнэлт үйлдэн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүллээ.

“Тэнгри холдинг”-ийн Х.Анхбаярт гурван жилийн ял оноолоо
“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, менежер Ц.Чандмань, Н.Отгонболд, талийгаач Д.Амарсайхан нарт холбогдох авлига хээл хахуулийн хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Шүүхээс Д.Амарсайхан, Ц.Чандмань, Н.Отгонболд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол Х.Анхбаярт 3 жилийн хорих ял оногдуулсан байна.  

УИХ-ын гишүүдэд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Харин Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх гээд байгаа учраас хэргийн түр хугацаанд түтгэлзүүлээд байгаа аж. Мөн Ерөнхий сайдын зөвлөх А.Гансүхэд холбогдсон зүйл анги гэж байхгүй. Гэхдээ “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан А.Саранзаяад холбогдох хэргийн мөрдөн байцаалт ч үргэлжилж байна хэмээн Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bold 2014-06-25 14:20:15
    Musain luivarchid.
  • zzzzzz 2014-06-25 13:53:18
    ter shalgaj bdag gazarn yugaa hiij bdag yum bee uls ornoo omoorc vg helsen hvnd 10-15 jil ogcood naad heddee yagaad 3 jilc hvrehgvi yal ogj bga n naad xuuli cin heregjideg yumuu al eswel mongtoi hvnd oor handdag yumuu araic dee bolioo
  • zzzzzz 2014-06-25 13:53:18
    ter shalgaj bdag gazarn yugaa hiij bdag yum bee uls ornoo omoorc vg helsen hvnd 10-15 jil ogcood naad heddee yagaad 3 jilc hvrehgvi yal ogj bga n naad xuuli cin heregjideg yumuu al eswel mongtoi hvnd oor handdag yumuu araic dee bolioo
  • zzzzzz 2014-06-25 13:53:18
    ter shalgaj bdag gazarn yugaa hiij bdag yum bee uls ornoo omoorc vg helsen hvnd 10-15 jil ogcood naad heddee yagaad 3 jilc hvrehgvi yal ogj bga n naad xuuli cin heregjideg yumuu al eswel mongtoi hvnd oor handdag yumuu araic dee bolioo
  • zzzzzz 2014-06-25 13:53:18
    ter shalgaj bdag gazarn yugaa hiij bdag yum bee uls ornoo omoorc vg helsen hvnd 10-15 jil ogcood naad heddee yagaad 3 jilc hvrehgvi yal ogj bga n naad xuuli cin heregjideg yumuu al eswel mongtoi hvnd oor handdag yumuu araic dee bolioo
  • zzzzzz 2014-06-25 13:53:18
    ter shalgaj bdag gazarn yugaa hiij bdag yum bee uls ornoo omoorc vg helsen hvnd 10-15 jil ogcood naad heddee yagaad 3 jilc hvrehgvi yal ogj bga n naad xuuli cin heregjideg yumuu al eswel mongtoi hvnd oor handdag yumuu araic dee bolioo
  • Монгол төр 2014-06-25 11:26:59
    Ичих нүүртэй хүн бол үхмээр юм
  • ббббб 2014-06-25 08:56:09
    сугар суграад үлдсэн шүү золиг чинь хэхээ
  • Зочин 2014-06-25 07:58:39
    ИЙМ ХЭРГҮҮДИЙГ, ЯЛАНГУЯА ТӨРИЙН АЛБАНЫ ТӨСӨВ, ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН МӨНГӨ, ХӨРӨНГӨӨР НАРГИСАН ХҮМҮҮСИЙГ ОДОО ХАТУУХАН ШИЙТГЭХГҮЙ БОЛ, ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХГҮЙ БОЛ НИЙГЭМД МУУ ҮЛГЭР ЖИШИГ ТОГТООЖ, ЭНЭ БАЙДАЛ ХЭЗЭЭ Ч АРЛИХГҮЙ ГЭЖ ОЛОН ТҮМЭН ДЭЭР ДОРГҮЙ ЯРЬЖ