Р.Бурмааг дахин сонгохгүй байх олон шалтгаан бий
УИХ, Засгийн газрын гишүүн Р.Бурмаа өнгөрсөн 2012 оны сонгуулиар  намын жагсаалтдаа нэлээд дээгүүрт эрэмбэлэгдэж төрийн түшээгээр сонгогдсон. Энэ удаад ч тэрбээр жагсаалтад орж, дахин сонгогдон ажиллах өндөр магадлалтай байгаа. Гэвч ард түмэн түүнийг төрийн түшээгээр дахин сонгогдохыг хүсэхгүй байгаа юм. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд хэлж ярьснаасаа буцахаас эхлүүлээд төрийн түшээ хүний ёс зүйд нийцэхээргүй үйлдлүүдийг ганцаар тогтохгүй гаргасан. Адаглаад л экспорт, импортоо ч ялгаж чадахгүй   цахим ертөнцөд нэг хэсэгтээ л олны элэг доог болж байсан юм. Энэ ч дүүрч гэхэд түүний нэр давхар дээлний тухай хууль, Халхголын чөлөөт бүсийн асуудал, өнгөрсөн жилийн ургац алдалт гээд олон асуудлууд дээр таагүй байдлаар холбогддог. Ийм хүн дахин сонгогдож төрд ажиллаж чадах уу гэдэг өөрөө  томоос том асуултын тэмдэг тавиулж байна.

Тэрбээр  Н.Алтанхуягийн  Засгийн газар огцорсны дараа Ч.Сайханбилэгийн танхимд орж,  ажиллах  боломж гарахад, хэлсэн, ярьснаасаа буцаж, нэр төрөө умартан байж сайдын сэнтийд заларсан нэгэн. Тодруулбал  УИХ-ын гишүүн Засгийн газарт давхар ажиллаж болохгүй хэмээн уухайлж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “давхар дээл”-ийн төслийг хоёр гараа өргөн дэмжиж байсан. Гэтэл өөрийг нь сайдад нэр дэвшүүлтэл дээлээ давхарлаад Хүнс хөдөө аж ахуйн сайд болчихсонд хамаг учир бий. Уг нь тэр “давхар дээл”-ийн эсрэг бат зогсож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоолой хоршиж байсан ч сайд болчихсон. Сайд болсныхоо дараа тэрбээр сэтгүүлчийн асуултад “Би давхар дээлний хуулийг бол дэмжсэн. Гэтэл гишүүд бүгдээрээ энэ асуудлыг дэмжээгүй учраас хүчгүйдсэн. Тэгээд ч Засгийн газарт намайг хэрэгтэй юм байна гэж АН-ын бүлгээс шийдвэрлэсэн учраас яаж ч чадсангүй хэмээн хээв нэг хэлж суусан.

Ийнхүү бүхнээ умартан байж сайдын сэнтийд зарласан нь учиртай байж. Тэрбээр сайд болонгуутаа л салбарынхаа хамаг гол ажлыг нугалдаг тариалан эрхлэгчидтэй толхилцож эхэлсэн. Өнгөрсөн жил тариалан эрхлэгчид Р.Бурмаа сайдын хооронд багахан хэмжээний “дайн” болсон гэхэд хилсдэхгүй. 

Өнгөрсөн зун Монгол орны нийт нутгаар төдийгүй газар тариалангийн бүс нутгаар гантай байсан тул ургацынхаа багагүй хувийг алдах тухай яриа гарч эхлэхэд талууд өөр өөр тайлбарыг хийх болсон билээ. Чухам энэ үеэс л тэдний хоорондын зөрчил эхэлсэн. Учир явдлыг тодруулбал ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ерөнхийдөө гандуу байх талаар анхааруулсаар байтал тариалангийн хамгийн чухал усалгаа шаарддаг үед, салбар яамнаас хурмаст тэнгэрт найдаж суусаар тав зургаан сард бороо оруулах ажлыг хийгээгүй юм. Үүнээс үүдэж Монгол улс өнгөрсөн жил нийт тариалангийн 40 орчим хувийг алдсан. Энэ бол зөвхөн салбар яамнаас өгсөн  тоо бөгөөд тариалан эрхлэгчид 60 хувийг алдсан хэмээн мэдээлдэг. 

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамыг удирдсанаасаа хойш олны дургүйцлийг хүргэх болсон нэг ажил нь Халхголын чөлөөт бүсийн асуудал юм. Монгол  улсын  түүх соёлын үнэтэй, дурсгалт газарт ашиг хонжоо хайн хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар УИХ-ын 75 дугаар тогтоолын дагуу гүйцэтгэхээр Р.Бурмаа сайд өнгөрсөн хугацаанд хичээнгүйлэн ажилласан. Хамгийн сүүлд Халхгол сумын иргэп түүнийг бараа бологчдынх нь хамтаар нутагтаа хөл гишгүүлэхгүй хэмээн хөөснөөс хойш асуудал хэсэг хугацаанд намжаад байгаа. Хавар болж  газар тариалангийн ажил эхлэх үеэр Халхголын чөлөөт бүсийн асуудал удахгүй хөндөгдөж эхэлнэ. Энэ үед Р.Бурмаа сайдын  сэнтий ч ганхаж мэднэ. Хэдийгээр сонгууль болоход  богино хугацаа үлдсэн ч алдаа гаргасан, алдаатай нийтийн эрх ашигт харшлах шийдвэр гаргасан төрийн түшээ хүнд хариуцлага тооцож, огцруулахад сонгуулиас нэг хоногийн өмнө ч байсан хамаагүй болов уу. 

Угаас 75 дугаар тогтоол гэгчид зааснаар Буйр нуураас Халхгол сумын төв хүртэлх 500 мянган га газарт Чөлөөт бүсийн тухай хууль үйлчилж, нутгийн иргэд зөвшөөрөл авч нэвтрэх, гаднын иргэд 30 хоног визгүй зорчих, тэнд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд гадаад ажилчдыг хүссэн хэмжээгээрээ оруулж, суурьшуулан амьдруулах хууль эрхзүйн орчныг нээж өгсөн нь Монгол улсын эрх ашиг биш гэлтэй.

Сайдын хувьд  сайн гэхээсээ илүүтэй саар намтраар дүүрэн Р.Бурмаа гишүүнийхээ хувьд намдаа тус хүргэхээс өөр зүйлгүй нэгэн гэж ярих нь олонтаа. Сонгуулийн тухай хуулийг ид хэлэлцэж байх үед УИХ-д АН цөөнхийн бүлгийг бүрдүүлж байв. Тус бүлгээс санаачилсан хуулийг боловсруулах, түүнийг судлах түгээх гээд бүхий л ажлыг харин Р.Бурмаа гардаж хийсэн.

Энэ утгаараа АН-ын өнгөрөгч сонгуулийн ялалтад тэрбээр хамгийн том нөлөөлөл үзүүлсэн нь яах аргагүй үнэн.Тиймдээ ч түүнийг өнгөрөгч сонгуулиар АН жагсаалтад дээгүүр эрэмбэ эдлүүлэн УИХ-д оруулаад ирсэн. Харин тэр энэ удаад гишүүний хувьд ч , сайдын хувьд ч төдийлөн сайн нэр зүүгээгүй учир ирэх дөрвөн жилд төр түшилцэнэ гэдэг юу л бол. Угаас түүнийг сонгох үгүй нь ард түмний мэдэх хэрэг шүү дээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-03-20 05:34:09
    АН-аас ер нь дахин нэг ч хүн сонгож болохгүй, Дорнодын их талыг хятадуудад өгөх гэж яаж улайрч байгааг харсан бүгд, газрын хуулинд ямар өөрчлөлт оруулах гэж ба...
    122.201.21.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2016-03-19 15:15:27
    Эх орон газар шороогоо худалдагч бууны нохой зайлсан дээр
    103.229.123.126
    Мэдэгдсэн Хариулах
  • 111 2016-03-19 06:58:27
    Энэ балайгаар яадгийн.
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-03-19 03:53:29
    Бид сонгоно
    202.9.40.36
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-03-18 11:32:28
    Burmaag songono
    202.9.40.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-18 10:30:35
    Одоо Бурмаа болно АН-д өөр лидер байхгүй юм уу
    183.177.109.37
    Мэдэгдсэн Хариулах
  • ichmeer damshig 2016-03-18 09:44:01
    er ni burmaag hezeech songoj baigaagui, jagsaalt gej neg yum gargaj irsenees bolj naad nuhur chini gishuun bolson.
    202.131.252.209
    Мэдэгдсэн Хариулах
  • tds 2016-03-18 07:25:49
    BURMAA TARIALANCHDIIN MONGNOOS 8 TERBUM TUGRUG GARGUULJ NAMDAA OGSON SANGIIN ZAHIRAL NI TSOLMON BURMAAGIIN HVVGIIN NAIZ NI ODOO TER ni ajilaa ogch bgaa
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Сугар 2016-03-18 07:02:20
    Бандгар Бурмаа одоо 5-р цувааны ажлаа хийгээд л АН-д саналаа өгсөн хүн сайн, бусад намд саналаа өгвөл муу гээд л явах үлдэж дээ.
    202.9.41.91
    Мэдэгдсэн Хариулах
  • хулан 2016-03-18 06:31:55
    Бурмаа Сайн сайд гэдгээ харуулсан Би дэмжинээ
    178.89.47.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-03-18 05:58:00
    Бурмаа хогийн амьтан гэдгээ харуулсан. Албан тушаалын төлөө яаж ч урваж шарвадаг, давхар дээлийг эсэргүүцлээ гэснээ өөрөө давхар дээлтэй инээчихсэн зогсож байв
    59.153.112.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Lutaa 2016-03-18 05:25:42
    Îäîî à÷ çýýãýý ãýðòýý õàð ¸ð íü ýíý æèë ÀÍ-ã ñîíãîõã¿é
    112.72.12.8
    Мэдэгдсэн Хариулах