Ирэх сарын 1-ээс тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэх дээр бичнэ
Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох  тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамтран 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг иргэний үнэмлэхэд бичиж олгох ажээ.

Төрийн албан хаагчдад 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг олгож, холбогдох мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах арга хэмжээ авахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад, тоон гарын үсгийн гэрчилгээг төрийн албан хаагчийн иргэний үнэмлэхэд бичиж олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханд Засгийн газраас даалгажээ.

Интернэт иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсноор түүнийг даган интернэт орчинд төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрийн үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн үйлчилгээ, хэрэгцээ шаардлага үүсч байна. Цахим орчинд холбогдсон хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох асуудлыг тоон гарын үсэг найдвартай шийдвэрлэж чаддаг шилдэг шийдэл гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.

Цахим гарын үсгийн тухай хуульд тоон гарын үсгийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд иргэн, аж ахуйн нэгжид олгохоор заасан бөгөөд гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Интерактив” ХХК болон “СССК” ХХК-ийн түншлэлд олгожээ. Уг түншлэл өөрийн дэд бүтцийг байгуулан “Мон Пасс” нэрийн дор зах зээлд үйлчилгээгээ танилцуулж байгаа бөгөөд тоон гарын үсгийн гэрчилгээг олгож түүний хэрэглээг түгээхэд бэлэн болсон байна. Тоон гарын үсгийг эзэмшсэнээр төрийн болон бизнесийн цахим үйлчилгээ, системд хандахдаа өөрийгөө  таниулж нэвтрэх, тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим баримт бичгийг цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсан баримт  адил хүчин төгөлдөр ашиглах, олон төрлийн үйлчилгээг цахим орчинд авах зэрэг олон давуу талтай юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • boli do  2016-03-18 19:27:11
    unen yum mongold bdag bol ch ali hediin gariin usegtei useggui shiideh bailaa. Ydahdaa irgen bur erh n zurchigduj, haa neg gazart gomdoloo baragduulah bolovuu ...
    182.160.33.173
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-03-18 14:09:58
    Za bas neg luibariin ym garch ireh ni bn daa. toon gariin useg gedeg ni barag l hun buhen medeh bolj baigaa ym shig. Banknii diller gehed l toogii ni huulaad l...
    182.160.39.178
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-03-18 02:39:23
    Миний иргэний үнэмлэхийг үзэж шалгах эрх бүхий хүмүүс тэр гарын үсэгийг хуулж авахгүй гэж итгэж болох уу, иргэний үнэмлэх наторатоор олон л газар очдог шүү дээ ...
    202.9.40.32
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-03-18 02:30:12
    Òàëõàà õóâààí àâ÷ áàéõàä ¿õñýí õàòñàíû ÷èíü òîîí ãàðûí ¿ñýã
    112.72.12.9
    Мэдэгдсэн Хариулах