LG ELECTRONICS G3 НЭВТРҮҮЛСНЭЭР SMART AND SIMPLE ҮЗЭЛ САНААГ ШИНЭ ҮНЭЛГЭЭНД ОРУУЛАХААР БАЙНА
Шинэ G3 ухаалаг гар утас нь “Энгийн бөгөөд Агуу” уриатайгаар шуугиан тариад байгаа G цувралын үргэлжлэл юм.
 
ЛОНДОН, 2014 оны 5-р сарын 27,  LG Electronics (LG) компани дэлхийд хамгийн их хүлээлт үүсгээд буй  G3 ухаалаг гар утсаа танилцууллаа. Дэлхийн томоохонд тооцогдох Лондон, Нью-Йорк, Сан-Франциско, Сөүл, Сингапур, Стамбул зэрэг 6 хотуудад LG G3 нь хэрэглэгчдэд ухаалаг гар утасны талаар шинэ ойлголт өгөх зорилготойгоор албан ёсны танилцуулах нээлтийн ажиллагаа зохион байгууллаа.
 
LG Electronics Mobile Communications компаний Ерөнхийлөгч бөгөөд ерөнхий гүйцэтгэх захирал, доктор Чен Сок Парк хэлэхдээ: “Тэргүүний технологийн шинэ ололтуудыг хэрэглээний хамгийн энгийн шийдлийг хослуулан Хэрэглэгчдэд хүргэх нь  маш хурдан өсөн хөгжиж буй ухаалаг гар утасны зах зээлд  Хамгийн ухаалаг шинэчлэл болдог” гэсэн бөгөөд дээр нь “LG G3 бол дээрх санааг бодит бүтээгдэхүүн болгох  бидний хүчин зүтгэлийн үр дүн юм” гэж нэмж хэлжээ.
 
Сэтгэл хөдөлгөм ая тухтай үзвэр
LG G3 ухаалаг гар утасны 538ppi нягтрал бүхий Quad HD дисплей нь үзвэрийн шинэ стандарт тогтоож байна. Дэлгэц нь ташуу шугамдаа 5,5 дюйм тэй учир 76,4 хувийн харьцаатай  харуулдаг боллоо. Мөн түүнчлэн солих боломжтой удаан ажиллагаатай 3000 мАц  хүчин чадал бүхий баттарейгаар G3-ыг тоногложээ.
 
Сонирхолтой Баримтууд
OIS+ технологитой  G3 ухаалаг гар утасны төгөлдөржүүлсэн 13 MP камер нь хөнгөн хурдан зураг дарах зорилгоор бүтээгдсэн бөгөөд харуй бүрий орчинд камер объектын хооронд автоматаар фокус тааруулах лазер тусгалтай болно. Нэмж суулгасан Boost AMP технологитой 1Вт динамик төхөөрөмж нь хэрэглэгчдэд видео үзвэр болон дуу хөгжмийн ер бусын тааламж өгөх болно.
 
Балансжуулалт ба дизайны хөнгөрүүлсэн шийдэл
LG G3 ухаалаг гар утасны Floating Arc дизайн нь хажуугийн нимгэн хүрээ, зохистой нугалаагаараа содон бөгөөд хүний гарт барихад тун ч эвтэйхэн шийдэгджээ. Санал болгож буй Хар метал, Цагаан торго, Алтан гялбаа, Хөх ягаан сар, Улаан бүргүүнд зэрэг таван төрлийн өнгө нь матт бүрэлттэй металл арьсаар бүтээгдсэн ба үргэлж цэвэр цэмцэгэр харагдах болно. Мэдээж, хурууны хээг эс тооцвол шүү дээ...   
 
 
Гол үзүүлэлтүүд нь:
  • Smart Keyboard (Ухаалаг Гар): Хөрвүүлэн таних технологи нь Таны бичгийн хэвийг шууд таних бөгөөд аль болох бага алдаатай хөрвүүлэн буулгана.
  • Smart Notice (Ухаалаг Сануулга): Таны өдөр тутам хийдэг үйлдүүд дээр Smart Notice танд өөрийн санал зөвлөмжүүдийг хүргэхэд бэлэн байна.
  • Smart Security: Төгөлдөржүүлсэн аюлгүйн нөхцөл:
Knock CodeTM  - Дэлгэцэнд хүрэх төдий хөдөлгөөнөөр Та өөрийн утасны блокийг тайлах боломжтой
Content Lock (Агуулга хамгаалалт) – Хувийн файлуудаа аюулгүй нөхцөлд хадгалж хамгаалах бөгөөд G3 ухаалаг гар утсаа хэн нэгэнтэй хамт хэрэглэх үед бусдын нүднээс нуух боломжтой
Kill Switch - G3-ын хэрэглэгч нь гар утсаа хулгайд алдах, түүндээ хүрэн боломжгүй нөхцөлд алсын зайнаас ажиллагаагүй болгож унтраах боломжтой
 
LG компани нь LG G3-т зориулсан шинэ хэрэгслүүдийг санал болгоно:
  • QuickCircleTM Гэр: Тогтмол хэрэглэгддэг фүнкцид зориулсан QuickCircle цонх бүхий гэрийг Та гурван өнгөнөөс сонгох боломжтой
  • Wireless Charger (Утасгүй цэнэглэгч): Өөртэйгээ авч явхад тохиромжтой бас тухтай
# # #
LG Electronics компаний тухай
LG Electronics, Inc (KSE: 066570.KS) компани нь гэр ахуйн техник, хөдөлгөөнт холбоо болон хэрэглэгчийн электроникийн зах зээл дээрх инновацийн технологийн зохион бүтээгч бөгөөд дэлхийн тэргүүлэгч компани юм. LG компани нь  дэлхий даяар нийт 113 офис, 87000 ажиллагсадтай бөгөөд LG-ийн нийт худалдааны эзлэхүүн нь 2013 онд 53.10 тэрбум ам.доллар байсан (58.14 их наяд солонгос вон) юм. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning, Energy Solution ба Vehicle Components гэсэн таван салбартай бөгөөд хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, холбооны төхөөрөмжүүд болон LED телевизорын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. LG Electronics нь ENERGY STAR ®-ийн 2012 оны Түнш байгууллага юм. LG Electronics компаний талаар нэмэлт мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл http://www.lg.com  хуудсанд зочлоорой.
Бусдад түгээх
  • gplus