А.Цацрал: Акробатын үзүүлбэрээрээ Монгол дэлхийд номер нэг гэдгээ харуулж чадсан
Монголын үндэсний циркийн жүжигчид олон улсын тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцож, хоёр мөнгө, гурван алтан цомыг хүртээд буй билээ. Улмаар энэ амжилтаа тайлагнах зорилгоор маргааш шилдаг үзүүлбэрүүдээс бүрдэх "Таван цом"-ын тоглолтоо зохион байгуулахад бэлэн болжээ. Тиймээс "Таван цомын тоглолт" хийгээд гурав дахь жилдээ болох гэж буй "Дэлхийн цирк Монголд" тоглолт, циркийн урлагийн хөгжлийн талаар Монголын үндэсний циркийн маркетингийн менежер А.Цацралыг сонингийнхоо зочны хойморт урьж ярилцлаа.

Монголын циркийн жүжигчид өнгөрсөн оныг амжилтын богц дүүрэн үдсэн. Он гарсаар олон улсьш тэмцээн уралдаанаас алт, мөнгөн цом хүртэж, монгол түмнээ баярлуулсан шүү дээ. Тиймээс хоёулаа ярилцлагаа циркийн салбарт гарсан амжилтаас эхлэх үү?
- 2006 оны их хувьчлалаас хойш үндсэндээ ганц цирк л хувийн урлагийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гэхэд хэтийдэхгүй. Цирк өөрөө олон жилийн нөр их хөдөлмөр шаарддаг урт хугацааны урлаг. Уран нугаралт гэхэд тухайн хүүхэд 3-5 жил сурч байж, сая нэг гар дээрээ тэнццэг, нуруугаараа нугардаг болдог. Акробат байна. Хэн дуртай нь агаарт дөрөв, тав эргэж чадахгүй шүү дээ. Тиймээс хувьчлалын дараа циркийн урлаг зөв голдиролд орох хүртэл нэлээд хугадаа шаардагдаж, үндсэндээ 2009 оны сүүлчээс хойш хувьчлалын үр шимийг хүртэж эхэлсэн гэж хэлж болно. Ер нь тухайн нэг урлагийн хөгжил нь дотоодын тоглолтоос гадна олон улсын тэмцээн уралдаанд ямар амжилт гаргахаас харагддаг. Энэ утгаараа Монголын Үндэсний циркийн уран бүтээлчид эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа. Өнгөрсөн онд гэхэд хоёр томоохон наадамд оролцож амжилт гаргасан. ОХУ-д зохион байгуулагддаг “Идол”, БНХАУ- ын Вучиао олон улсын циркийн наадамд шидэх банзнаас үсрэх буюу акробат үзүүлбэрээр мөнгөн цом хүртсэн. Эхний хоёр тэмцээнд Монголоос шүүгчид байгаагүй учраас бага зэрэг оноо даруулсан байхыг үгүйсгэхгүй. Харин он гарсаар нэгдүгээр сард Францын Масси тэмцээнд оролцож, хамтлагийн продюссер Н.Эрдэнэ анх удаа шүүгчээр ажилласан. Нэлээд олон жилийн турш алдагдсан алтан цомыг энэ тэмдээнээс анх удаагаа авсан нь дэлхийд шуугиан тарьсан. Үүнээс сарын дараа Испанид болсон тэмцээнд оролцож шидэх банзны акробатын үзүүлбэрээрээ дахиад алтан медаль авсан. Буцах замдаа ОХУ-ын Ижевск олон улсын наадмаас гурав дахь алтан медалиа авсан. Ижевскийн наадам чансаагаараа “Вучиао”, “Идол” наадмуудыг гүйцэхгүй ч бас л томоохон хэмжээний наадам. Ингэхээр акробат, шидэх банзнаас үсрэх үзүүлбэрээрээ Монгол дэлхийд номер нэг гэдгээ харуулж чадсан гэж ойлгож байна.
 
-Нэгэн үе уран нугаралт, хүндийн жингийн үзүүлбэрээр төсөөлөгддөг байсан Монголын цирк эдүгээ шидэх банзнаас үсрэх үзүүлбэрээр дэлхийн чансааг тодорхойлж байгаа байх нь ээ?
-Нэг үзүүлбэр 3-5 минут үргэлжилнэ. Шидэх банзан дээрээс үсэрнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Манайхны хийж буй шидэх банзны үзүүлбэрийг дэлхий дээр хэн ч хийж чадахгүй. Тиймээс л монголчууд номер нэг. Энэ үзүүлбэрээрээ бид дэлхийн гурваас, дөрвөн рекордыг эвдэж чадсан. Дэлхий даяараа манай циркчдийн чадварыг хүлээн зөвшөөрсөн. Сая болсон тэмцээнд шинэ залуу уран бүтээлч, тэр тусмаа эмэгтэй хүн агаарт найм эргэж, дэлхийн рекордыг эвдсэн.

-Зургаан сарын хугацаанд таван цом хүртэнэ гэдэг яалт ч үгүй циркчдийн чадвар чансааг илтгэж байгаа болов уу?
-Сүүлийн зургаан сарын хугацаанд манай циркчид олон улсын тэмцээнээс хоёр мөнгө, гурван алтан цом хүртсэн. Гурван хамтлаг дэлхийг тойроход л ийм амжилт үзүүлсэн байгаа юм. Цаана нь бидэнд олон улсын тэмцээнд оруулаагүй нууц хөзөр уран нугаралт, агаарын гимнастикийн төрөл бий.Тэднийгээ сойвол ямар амжилт гаргахыг хэлж мэдэхгүй байна. Би дээр дурьдсан шүү дээ. Цирк хэмээх их айл 2006 оноос хойш тарьсан үрийнхээ цэцгийг таван цомоороо хүртэж чадлаа. Бидний дараагийн онилж буй гол тэмцээн циркийн урлагийн олимп гэгддэг Монте Карлогийн олон улсын наадам.
 
-Таван цомынхоо баярын тоглолтыг бямба гарагг зохион байуулна гэсэн. Тоглолтын талаар мэдээлэл өгөөч. Ерөнхийдөө тайлан тоглолтоо хийж байна гэж ойлгож болох уу?
-Цомынхоо баярын тоглолтыг ирэх тавдугаар сард хийхээр төлөвлөсөн ч, хэд хэдэн шалтгааны улмаас хугацааг нь урагшлуулж “Дэлхийн цирк Монголд” тоглолтын өмнө буюу энэ сарын 19-нд хийхээр төлөвлөсөн. Олон улсын тэмдээн уралдаанаас алт, мөнгөн цом хүртсэн ч, чухам ямар үзүүлбэр үзүүлсэнийг монголчууд мэдэхгүй шүү дээ. Тиймээс Монголынхоо ард түмэнд амжилтаа тайлагнаж, манай циркэд ямар мундаг уран бүтээлчид байгаа вэ гэдгийг таниулахыг зорьж тоглолтоо зохион байгуулж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд, зохиолын дуучид боксчид жүжигчдийг андахгүй таних атлаа олон улсын томоохон наадамд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж, амжилттай яваа циркчдээ манайхан төдийлөн таньдаггүй. Цирк нэг талаас эр зоригийн, нөгөө талаар урмын урлаг. Хамгийн залуу циркийн жүжигчин гэхэд дор хаяж амьдралынхаа 10 гаруй жилийг зориулсан байдаг. 10 гаруй жил хөдөлмөрлөж байж, амжилт гаргачихаад улс орондоо үнэлэгдэхгүй байх явдал ч байдгийг нуугаад яах вэ.
 
-Тоглолтод хэчнээн уран бүтээлч оролцох вэ?

-Олон улсын тэмцээн уралдаанаас цом хүртсэн гурван хамтлаг пшлдэг үзүүлбэрүүдээрээ оролцоно. Циркийн сайчууд ер нь бүгд л оролцоно доо. Хөтөлбөрийн дагуу тоглолт нэг цаг 20 минут үргэлжилнэ. 10 гаруй үзүүлбэр байна. Мөн дудартай акробат тоглоно. Циркийн урлаг хөгжиж эхэлсэн 1960-аад оны үеэс эдүгээг хүртэлх бүх л шилдэг үзүүлбэрүүдийг бүгдийг багтаан тоглоно. Тиймээс энэ урлаг өнгөрсөн хугацаанд яаж хөгжиж цэцэглэснийг харах боломжтой.

-Тасалбар борлуулагдаад эхэлчихсэн үү?
-Тасалбар борлуулагдаад эхэлчихсэн. Одоогоор 200 орчим ширхэг үлдсэн байгаа.Үзвэрийн тасалбарын тал хувийг жүжигчдийнхээ ар гэр, циркийн сургуулийн сурагчид, эмзэг бүлгийн хүүхдүүд, хамтарч ажилладаг байгууллагууддаа тараачихсан. Тоглолт маань өөрөө ашгийн төлөө бус, 100 хувь циркийн урлагийг сурталчлах л зорилготой. Тасалбарыг 1900-1617 утас руу залгаж үнэгүй хүргүүлэх боломжтой.
 
-Таван цомын тоглолтыг телевизээр шууд дамжуулна гэсэн. Аль телевизээр гарах вэ. Өмнө нь Монголын циркчдийн тоглолтыг телевизээр шууд дамжуулж байсан тохиолдол байхгүй санагдаад байна?

-Монголын циркийн урлагийн түүхэнд ямар нэг тоглолтыг шууд дамжуулж байсан түүх байхгүй. Харин энэ удаагийн таван цомын тоглолтоо МҮОНТ- ээр шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөсөн.
 
-Сүүлийн үед “АСА” циркт менежментийн шинэчлэлт их хийгдэж байх шиг байна?
-Хүмүүс “АСА” цирк гэж нэрлэдэг. Гэхдээ нэр нь Монголын үндэсний цирк юм шүү дээ. Бид 2015 оны есдүгээр сараас эхлээд уран бүтээлийн бодлого, циркийн салбартаа пшнэчлэлт хийж эхэлсэн. Цаг бүр өөрчлөлт, пшнэчлэлт хийж байсан ч, илүү сайн орчин үеийн менежментийг нэвтрүүлсэн гэж хэлж болно. Тухайлбал, хүн бүрийн мэдэх “Нарны цирк”-тэй Монголын Үндэсний цирк хамтарч ажиллахаар болсон. Дэлхий даяар хүлээн эөвшөөрөгдсөн номер нэг циркийн байгууллага бол Нарны цирк шүү дээ. Хүссэн хүн бүртэй хамтарч ажиллаад байдаггүй.
 
-“Дэлхийн цирк Монголд” тоглолтыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа. Монголчуудын харж байгаагүй халуун орны амьтад оролцоно гэдгээрээ энэ удаагийн тоглолт иргэдийн дунд нэлээд хүлээлттэй байна. Тоглолтын талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?
 
-Тийм ээ. Энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхийн цирк ярихын өмнө амьтдын асуудал сөхөгддөг. Монголын Үндэсний цирк 2007 онд амьтанд ээлтэй байгууллага болсон. Энэ шагналыг Дэлхийн амьтан хамгаалах нийгэмлэгээс Монголын Үндэсний циркэд цохож өгсөн байдаг. 2006, 2007 оны үед циркийн урлагт нэгэн хувьсгал явагдсан нь эл урлагаас амьтныг халах байсан. Өнөөдрийн байдлаар ихэнх улс орнууд амьтнаас татгалзаад эхэлсэн. Амьтантай цирк маш ховор. ОХУ-ын алдартай Москвагийн цирк хүртэл амьтнаа халж эхэлсэн. “Амьтны хүрээлэн” айсан бол өөр шүү дээ. Гэтэл нэг амьтныг харанхуй өрөөнд хориод, хүмүүсийн өмнө ташуурдах нь хэрцгий балмад үйлдэл гэх шалтгаанаар дэлхий даяар амьтны циркээс татгалзах болсон. Энэ дагуу манайх 2007 онд амьтангүй цирк болсон. Тэгээд ч хотын төвд циркийн барилга маань байрладаг. Аливаа улс орны хотын төвд амьтан байрлуулах нь өөрөө хориотой. Үүнийхээ хариуд хүний уран биеийн гайхамшиг, сэтгэлгээ, акробат, үзүүлбэрүүдийг үзүүлдэг академик циркийн урлаг болж хөгжих суурийг тавьсан. Энэ удаагийн тоглолтод Дэлхийн цирк гэдэг утгаараа амьтад авчрах гэж байгаа юм. Амьтан авчрахдаа Монгол оронд байдаггүй амьтад авчирна. Амьтад авчрахад асуудал их бий. Гэхдээ бүх асуудлаа шийдвэрлэж, арслан, лам гөрөөс, сармагчин, одой морь зэрэг амьтдыг тоглолтод оролцуулна. Амьтад маань ирж байгаа.

-Тоглолтод оролцох амьтад ирж байгаа юм байна. Байрлуулах байрыг нь бэлдчихсэн үү?
-Бид боломжоороо хажуудаа талбай засаад бэлдчихсэн байгаа. Арслан гэхэд дулаан орны амьтан учраас байнга талбайг нь халаах хэрэгтэй болно. Дээрээс нь хоол хүнсний асуудал байна. Дэгсдүүлж хэлэхэд биднээс ч илүү сайхан хоол иддэг юм шиг байна билээ. Мөн витамин, тариа гээд хэрэгтэй юм их. Ний нуугүй хэлэхэд ивээн тэтгэгч байгууллагуудынхаа ачаар л эдгээр асууддын ард гарч байна.
 
-Энэ удаагийн “Дэлхийн цирк Монголд” тоглолтын үзүүлбэр өмнөх хоёр удаагийн тоглолтоос огг өөр байна гэж сонссон юм байна. Юугаараа онцлогтой байх бол?
-Бидний “Дэлхийн цирк Монголд” тоглолтдоо баримталдаг нэг зарчим нь дахин давтагдахгүй байх. Өөрөөр хэлбэл, өмнөх жилд авчирч байсан үзүүлбэр болоод түүнтэй ижил төстэй номерыг авчрахгүй байх юм. Хоёр дахь баримталдаг зарчим нь гэвэл олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдээс эхний байрын шагналыг авсан байх ёстой гэсэн шаардлагаар сонгодог. Тэгэхээр манай циркийн жүжигчид шиг олон улсын тэмцээнд алт, мөнгөн цом хүртсэн чадварлаг циркчид ирнэ. Энэ удаагийн тоглолтын гол сюрприз нь арслан байгаа. Манайхан, ялангуяа хүүхдүүд арсланд их дуртай. Дөрөв дэх онцлог нь гэвэл олон улсын тэмцээнээс алт, мөнгөн цом хүртсэн хамтлагуудын төлөөллүүд мөн оролцож байгаа. Тасалбар худалдаанд гараад эхэлчихсэн. Мөн жил бүр “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг ивээн тэтгэдэг хувийн хэвшлийн байгууллагуудаа мартаж болохгүй. Олон улсын циркчдийг урихад онгоцны зардал, буудаллах зочид буудал, хоол унаа гээд маш их зардал гардаг. Тэр бүхэнд ивээн тэтгэгч хувийн хэвшлийн байгууллагууд болон зарим зардлыг Монголын үндэсний цирк гаргадаг. Тиймээс энэ удаагийн тоглолт Монголын хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, циркэд хайртай жужигчид, циркийн салбарынхны нэгдсэн томоохон уран бүтээл гэдгээрээ үзэгчид ч их үздэг юм болов уу даа.
 
-Нэг үеэ бодвол монголчууд үндэснийхээ урлагийг дэмждэг болчихсон байна. Циркийн урлаг хэр мэдрэгдэж байна вэ?
-Циркийн урлаг сүүлийн үед эрчимтэй сэргэх болсонтой холбоотойгоор циркийн жүжигчин болох сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдсэн. Жүжигчдийн ахуй амьдрал нь ч сайжирсан. Ер нь Монгол Улс, уул уурхайг дагахын оронд хүнээ түшиглэсэн үндэсний үйлдвэрлэл болох цирк, дуу хөгжим, дуурь гэсэн урлагийн салбаруудаа хөгжүүлэх хэрэгтэй юм болов уу гэж залуу хунийхээ хувьд бодож явдаг. Төрөөс санхүүгээр дэмждэггүй юм аа гэхэд, хойч ирээдүй болсон үр хүүхдүүддээ урлагийн боловсрол олгож, салбараа дэмжих хэрэгтэй байна. Энэ дашрамд монголчууддаа уриалахад ядаж гурван удаа циркийн урлагийг узэж байгаач ээ. Хүүхэддээ цирк үзүүлж байгаач, энэ нь таны хүүхдэд асар их хүмүүжлийн ач холбогдолтой байдаг юм шүү гэж хэлмээр байна. “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг хүмүүс сайн үздэг. Нэг талаар сайшаалтай ч, Монголынхоо циркчдийн уран бүтээлийг ч гэсэн дэмжиж үздэг байгаасай.
 
-“Дэлхийн цирк Монголд” тоглолтын тасалбарын үнэ хэд вэ?
-Суудлынхаа байрлалаас хамаараад 15000, 25000 гэсэн ялгамжтайгаар худалдаалагдаж байгаа. Гэхдээ цирк дугуй танхимтай болохоор хаанаас нь ч үзэх боломжтой.
 
-Дэлхийн цирк Монголд тоглолтод дэлхийн 15 улс орны шилдэг циркчид ирнэ гэж сонссон юм байна. Манай талаас ямар үзүүлбэрээр оролцох вэ. Эх оронд нь зохион байгуулагдаж буй гэдгээрээ циркчид маань бэлтгалээ сайн базаасан байх?

-Дэлхийн 15 орны 70 гаруй циркчин оролцоно. Харин манайхаас олон улсын тэмцээнээс алтан цом авсан хамтлаг, 2015 оны шилдэг циркийн эмэггэй жүжигчин агаарын гимнастикийн төрлөөр оролцоно. 15 орны шилдэг гэсэн циркийн жүжигчид ирэх учраас монголчууд маань ч гэсэн мундаг байж, өөрийн гэсэн ялгарах онцлогтой байх ёстой. Манайхан ялгарч чадна гэдэгт би хувьдаа бат итгэлтэй байна. Ялангуяа акробат, агаарын гимнастикийн төрлөөр олон улсын тамирчдаас илт давуугаар ялгарах болно.
 
-Танай хамт олны дараа, дараагийн төлөвлөгөөг сонирхмоор байна?
-“Дэлхийн цирк Монголд” тоглолтыг жил бүр зохион байгуулдаг болсон байна. Дараагийн бидний зорьж буй уран бүтээл бол “Нарны цирк”-тэй хамтран “16+, 18+” циркийн шоу арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Оны сүүлээр эсвэл дараа жилийн эхээр шоу тоглолт болох байх. Бэлтгэлд хугацаа зарцуулагдах учир тодорхой хэлэх боломжгүй байна. Ер нь одоо тоглож байгаа циркийн үзүүлбэрүүд ихэвчлэн 8+, 10+ байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд зориулагдсан. Гэтэл олон улсын циркийн чиг ханддага 16+, 18+ чиглэл рүү шилжиж байна. Утга агуулга бүхий тавилттай драмын найруулга чиглэл рүү түлхүү хөгжиж байгаа тул бид ч гэсэн цаг үетэйгээ хөл нийлэхийн тулд энэ чиглэлийн уран бүтээл хийхээс аргагүй. Тиймээс ч гадаадаас циркийн найруулагчдыг урьж ажиллуулахаар төлөвлөсөн байгаа. Ерөнхийдөө сүүлийн үед циркийн найруулга эрс өөрчлөгдсөнийг хүмүүс ажигласан байх. Гадаадын кино мөнгө төлж үзэж байгаа залуусаа Монголынхоо, эх орныхоо контентыг сонирхож үзээсэй гэсэн үүднээс 16+, 18+ чиглэлийг сонгож байгаа хэрэг. Үүнээс гадна ирэх наймдугаар сард жуулчдыг эх орон руугаа татах зорилгоор уран нугаралтын фестивалийг мөн зохион байгуулна.
 
-Цирк өөрөө залуу насны урлаг. Одоо хөгжлийг нь харахад ид залуу насандаа гялалзаж яваа харагдаж байна. Залуу хүнийхээ хувьд Монголын циркийн урлагийн ирээдүйг та яаж төсөөлдөг вэ?
-Мэдээж гэрэл гэгээтэйгээр төсөөлдөг. Сүүлийн таван жилийн хугацаанд гаргасан амжилт Д.Пүрэвбадам захиралтай салшгүй холбоотой гэдгийг энд зориуд хэлмээр байна. Өөрийн хүүхдүүд шиг л бүх талаас тусалж дэмждэг. Олон улсын тэмцээн уралдаанд өндөр амжилт гаргасан, дээрээс нь Нарны цирктэй хамтарч ажилладаг болчихлоо. Үүнээс гадна Н.Эрдэнэ продюссер маань олон улсын тэмцээнд шүүгчээр суух эрхтэй болсон байна. Энэ бол маш том давуу тал. Жүжигчдийн чадвар дэлхийд үнэлэгдэж эхэлсэн. Үндсэндээ Азид циркийн урлагийг тодорхойлдог Хойд Солонгос, Хятад, Монгол гэсэн цөөхөн орон бий. Тиймээс цаашдаа Хойд Солонгос, Хятадыг ардаа орхиод хошуучлах нөөц боломж манай циркчдэд байгаа. Иймээс л ирээдүй гэрэл гэгээтэй байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tsirkchin 2018-05-31 14:43:23
    Shaadag odoo hench alga bugdiig ni huuj gargaad buh amitniig ni buudaj alaad chiel hiij gertee taviad MONGOLIIN tsirkiin urlag muhsun geed helchihed helsdehgui ...
    27.123.212.140
    Мэдэгдсэн Хариулах
  • М.Батхуяг  2016-03-25 20:23:21
    Амжилт хусье,аливаа зуйлд хусэл тэмуулэлтэй байна гэдэг хамгийн чухал шуу
    5.18.154.197
    Мэдэгдсэн Хариулах
  • adgiin teneg biye magtana aa 2016-03-20 03:04:11
    adgiin teneg biye magtana aa
    103.229.123.172
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-03-18 09:40:51
    Ìîíãîë õ¿íä ñàéí ÷àíàðóóä îëîí áèé õàðèíà óíõèàã¿é òºð ë õýö¿¿ áàéíà
    112.72.12.1
    Мэдэгдсэн Хариулах