Беларусьтай хамтран автобус угсрах үйлдвэр байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Беларусь Улсын Шадар сайд В.И.Семашког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлтийн талаар санал солилцов. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүлин, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.В.Чепурной,  нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.   

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Беларусь улсын Шадар сайд В.И.Семашко “ Би Монгол Улсад анх удаа айлчилж байна. Улаанбаатар орчин үеийн сайхан хот болон хөгжиж байгаад баяртай байна. Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлд манай улс хамтран ажиллаж, хоёр улсын хамтын ажиллагаа өргөн хөгжиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлье. Цаашид ч нийтийн тээврийн салбар, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудад хамтарч ажиллахдаа таатай байх болно. Таныг Минск хотод зочлохыг урьж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлье. Сонгуулийн дараа танай улсын нийслэл Минск хотод албан ёсоор зочилно гэдгээ хэлмээр байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх шинэчлэлтийн ажлыг дэмжин тусалж байгаад маш их баяртай байна. Бид Улаанбаатар хотод автобус угсрах үйлдвэр байгуулахаар ярилцаж байна. Энэ талаар танай улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородниковтой өмнө нь ярьж байсан. Уг ажлаа эрчимжүүлж хамтран ажиллахыг хүсч байна” гэлээ.

Харин ноён В.И.Семашко Улаанбаатар хотод автобус угсрах хамтарсан үйлдвэр байгуулах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийлж, хоёр тал хоорондоо сайтар тохиролцож, харилцах ашигтай ажиллах хэрэгтэй гэдгээ уламжлав
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.