ХАБЭА-н тогтолцоог боловсронгуй болгох төлөвлөгөөг баталлаа
Монгол Улсын Хөдөлмөрийн яам ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөртэй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 2016 онд хамтран ажиллах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталлаа.

ХАБЭА-н Үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт, Германы ОУХАН-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Ш.Ханселман нар хоёр талаас баталгаажуулан гарын үсэг зурсан уг төлөвлөгөө амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц тогтолцоо боловсронгуй болж, сургалтын орчин сайжран, зорилтот бүлгүүдийн хүрээнд ХАБЭА-н талаарх мэдлэг нэмэгдэх юм.

Үүний тулд Монгол Улсад ХАБЭА-н үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн сургалт, уулзалт хэлэлцүүлгийг бүх шатанд зохион байгуулах, ХАБЭА-н ажилтныг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, ХАБЭА-н үндэсний стандартыг евростандарт, олон улсын стандарттай нийцүүлэх, уул уурхайн салбарын эрсдэлтэй ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг боловсруулах, “Хөдөлмөрийн эрүүл мэнд” үндэсний форум зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.

Төлөвлөгөөг баталгаажуулж гарын үсэг зурах үеэр ХАБЭА-н Үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт Германы ОУХАН-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай 2013 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж багагүй зүйлийг хийж хэрэгжүүлснийг онцлоод “ХАБЭА-н чиглэлийн хууль тогтоомжийг шинэчлэх, дүрэм журмыг боловсронгуй болгоход та бүхний болон Германы холбогдох байгууллагынхны туслалцаа дэмжлэг, хүчин чармайлт их байсан. Цаашид бид хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлсний үр дүнд төрийн байгууллага болон ажил олгогч, иргэд гээд бүх шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ойлголт сайжрах ёстой. Үүний тулд үе шаттай сургалтуудыг явуулж, бусад орны туршлагаас суралцаж, өөрийн оронд нутагшуулах боломжийг ч төлөвлөгөөнд оруулж өгсөн” хэмээсэн юм.

Германы ОУХАН-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр ХБНГУ-ын Эрчим хүчний яамны санхүүжилтээр хэрэгждэг бөгөөд 2016 онд Хөдөлмөрийн яамтай хамтран ХАБЭА-н үндэсний тогтолцоог бэхжүүлж, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад онцгой анхаарч ажиллахаар тодорхой ажлуудыг төлөвлөгөөнд тусгажээ.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.