Д.Пүрэвбаатар: ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, шалгах нь зүйтэй
УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Би өчигдөр АТГ-т өмгөөлөгчийн хүсэлт гарсан. Энэ асуудлаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэсэн юм. Шинэ төмөр замын төсөлтэй холбоотойгоор Х.Баттулга гишүүнийг холбогдуулан байцаасан. Миний бие энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээшлүүлэх, тухайн гэмт хэрэгт холбогдолгүй болохыг нь батлах үүднээс зарим нэг нотлох баримтыг өөрийн эрх үүргийн хүрээнд цуглуулсан. Эдгээр баримтаа дэлгэхээр шийдлээ” гэлээ. Мөн тэрбээр эдгээр баримтаа өөрөө цуглуулсан бөгөөд дүгнэлт хийсэн баримтдаа туйлын итгэлтэй байгаа. Тиймээс үүнээс болж ямар нэгэн асуудал үүсвэл хариуилага хүлээхэд бэлэн гэдгээ дуулгаж байлаа. Өмнө нь УИХ ын гишүүн Х.Баттулгын холбогдоод байгаа шинэ төмөр замын төсөлтэй холбогдолтой хэргийн талаар огт мэдээлэл хийж байгаагүй. Учир нь тухайн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд нь саад хийхгүй байх уүднээс ямар нэгэн мэдээлэл хийж байсангүй гэдгийг онцолж байсан юм. Энэхүү хэрэгтэй холбоотой асуудал сунжирсаар тав дахь сардаа үргэлжилж байгаа. Гэтэл анх байсан байрандаа буюу огтоос урагшлаагүй байгаа гэнэ.
 
Харин энэ хугацаанд түүний өмгөөлөгч тодорхой баримт цуглуулж, өрнөөд байгаа үйл ажиллагаанууд хууль бус байна гэдэг гаргалгааг хийсэн байна. Түүний тайлбарлаж буйгаар Засгийн газраас шинэ төмөр зам барих ажлыг “Энержи Ресурс Рэйл” компаниар хийлгүүлэхээр болж концесын гэрээг байгуулжээ. Гэрээний дагуу төрийн сангаас “Энержи Ресурс Рэйл” компанид 93.6 тэрбум төгрөгийг өгсөн аж. Гэтэл тус компани нь 38 тэрбум төгрөгөөр л төмөр замын ажлыг гүйцэтгэжээ. Харин үлдсэн үлдсэн 55 тэрбум төгрөг хаачсан бэ гэдэг асуудал өнгөрсөн хутацаанд сөхөгдөж ирсэн. Үүнээс үзвэл 55 тэрбумыг “Энержи Ресурс Рэйл” компани нь авсан болж таарч байгаа аж. Гэтэл тус компанийн авсан мөнгийг Х.Баттулга “идсэн” мэтээр ярьж байна хэмээн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэллээ. Тэрбээр энэ талаар “Энэ хэрэг дээр хуулийн байгууллага ажиллаад Л.Оюунбат үнийн дүнг нэмэгдүүлж, Засгийн газрыг залилсан байх магадлалтай тул шалгах хэрэгтэй гэж шийдвэр гаргасан.
 
Гэтэл Р.Чингис тэргүүтэй цагдаагийн удирдлагууд ямар аргаар тэр хүнийг гаргасан нь мэдэгдэхгүй гаргаад аваад явчихсан. Тиймээс энэ хэрэгт цагдаагийнхан оролцсон гэж үзэж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингисийг албан ажлаа өгөөд, өөр хүн томилж шалгуулахыг хүсч байна. “Энержи Ресурс Рэйл” компанийн өнөөгийн байдал хүнд байна. Тус компанийн авсан зээлийн хугадаа нь дуусах гээд байгаа. Тиймээс баримт материал бүрдүүлэхгүйгээр яаж ийгээд улсаас авчих санаатай байна. Энэ ажилд нь саад хийгээд байгаа хүн нь Х.Баттулга, Б.Батзаяа, А.Гансүх, Н.Ганбат нар юм. Эдгээр хүмүүсийг эхний ээлжинд “далд хийчих юм бол” мөнгөө олж авахад саад учрахгүй гэсэн санаатай асуудалд хандаж байна гэж ойлгогдохоор байна" гэв.
 
Мөн тэрбээр “Энэ Р.Чингис гэдэг хүн 2000 оноос хойш MCS-ээс салсангүй. Энэ асуудал нэг ангийн хүүхдийн гурвалжин холбоо болоод Л.Оюунбат гэдэг хүн өөрсдийнхөө гүйцэтгэсэн ажлын өртгийг онц их хэмжээгээр нэмэгдүүлж, улсыг залилсан нөхцөл байдал үүсээд байна. Энэ булхайгаа дарахын тулд 40 орчим сая төгрөг УИХ- ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нар тус бүр Зам тээврийн сайдын албыг хашиж байхдаа нэр бүхий хүмүүстэй нийлж өөрийнхөө дансанд шилжүүлээд авчихсан байна гэдэг яриаг гаргасан. Энэ яриаг санаатай гаргасан Л.Оюунбаттай Р.Чингис дарга хуйвалдаж түүнийг сулласан гэдгийг заавал дуулгамаар байгаа учраас өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийх болсон” гэв. Өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэрэгт холбогдуулан цуглуулсан материалууддаа доорх үндэслэлүүдийг хийжээ.
 
Нотлох баримтууд
 
...2013 оны гуравдугаар сарын 29-ний өдөр гурван яамны хамтарсан тушаалаар хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг яаралтай хянаж, дүгнэн баталгаажуулалт хийж Засгийн газрын хуралдаанд оруулах танилцуулгын хамт бэлэн болгохыг Ажлын хэсэгт даалгажээ.
 
-2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа Төслийн хэрэгжилтийн хугацаанд хийгдсэн 93.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт ажлаас ерөнхий гүйцэтгэгч Samsung С&Т компани 2012 онд хийсэн 29.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий төмөр замын суурь бүтцийн газар шороо, гүүрний дизайн, ус хангамж, балластын бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан. (Хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн есөн тэрбум төгрөгийг сүүлд үүн дээр нэмсэн.)
 
-2013 оны тавдугаар сарын 04-ний ЗГ-ын хуралдааны 21 тоот тэмдэглэлээр дүгнэлттэй Засгийн газрын гишүүд танилцаад “Ухаа худаг - Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг”-г цуцлах талаар гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзэв.
 
-2013 оны тавдугаар сарын 06-нд Концессын гэрээг цуцлах тухай 69 тоот гэрээ байгуулагджээ. Гэрээгээр 93.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг хянан баталгаажуулж Засгийн газар хүлээн зөвшөөрсөн тухай дурджээ.
 
-Нэгэнт гэрээ байгуулагдсан тул Төрийн өмчийн хороо өмчөө хүлээж авъя гэсэн ойлгомжгүй үнийн дүн бүхий санхүүгийн анхан шатны баримтуудын бүрдэл дутуу байсан шалтгаанаар Ажлын хэсэг болон "Энержи Ресурс" хооронд үл ойлголцол үүсжээ.

-"Энержи Ресурс" компани нь Төрийн өмчийн хорооны Ажлын хэсэгт баримт материалыг шилжүүлэн өгөхгүй, шаардлагатай бол ажлын байранд ирж танилц, мөнгийг буцаан олгох асуудал эцэслэн шийдвэрлэгдсэний дараа төрийн байгууллагуудад хуулбарлан авахыг зөвшөөрнө гэсэн утга бүхий 2013 оны наймдугаар сарын 06-ны өдрийн 112 тоотоор мэдэгдсэн байна.

-Үүнийг эсэргүүцэж Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос мөн сарын 13-ны өдөр 1A/2257 тоот албан бичгээр дурдсан нийт үнийн дүнгээс 21.8 тэрбум төгрөгийн анхан шатны баримтыг хуулбарлан хүлээж авсан, үлдэх 62.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын санхүүгийн анхан шатны баримттай танилцах боломж олгохгүй байгааг дурджээ.
 
-Мөн сарын 16-д тус компанийн ажлын байранд ирж материалтай танилцаж болгон, гэхдээ мөнгийг буцаан олгох асуудал эцэслэн шийдвэрлэгдмэгц хуулбарлан авах боломжтой гэж Гүйцэтгэх захирал Л.Оюунбат өөрийн 113 тоот албан бичгээр Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн байна.
 
Дээрх хэрэг явдлыг үндэслээд өмгөөлөгч Д.Пүрэвбаатар дараах дүгнэлтийг гаргажээ.
 
-"Энержи Ресурс Рэйл" компани төмөр замын суурь бүтэц барих ажилд 93.6 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг нь худлаа болж, зөвхөн 38 тэрбум төгрөгийн зарддыг ТӨХ баталгаажуулсан байна. Өнөөг хүртэл үлдэгдэл 55 тэрбум төгрөгийн санхүүгийн анхан шатны баримт бүртгэлийг "Энержи Ресурс Рэйл" компани гаргаж өгөлгүй зайлсхийж Засгийн Газрыг хууран мэхэлсэн байна гэж үзэхээр байна.
 
-Энэ зохиомол үнийн дүнг бий болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй гэж ATГ үзээд Ахлах комиссар Н.Бат-Олзвой "Энержи Ресурс Рэйл" компанийн Гүйцэтгэх захирал Л.Оюунбатыг онц их хэмжээгээр улсыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдэж олсон материалыг нуун дарагдуулж болзошгүй мөн энэ хэргийн улмаас оргон зайлж болзошгүй, холбогдох асуудлаар дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлүүдийг гаргаж баривчлахад одоогийн цагдаагийн удирдлагууд яаран сандран Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж суллажээ.
 
-Энэ бүх асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын дарга Р. Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах нь зүйтэй.
Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2016-03-17 16:56:46
    chingisiig er ni MCS l dargaar tavuilaa biz dee.er ni ene ongiroo buriad u hiij chaddag um be.etsgiin nereer l yavaad bgaa biz dee. meddeg um bol mash baga shyy...
    66.58.200.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2016-03-17 13:16:48
    JENKO G DEMJIJ BN. MCS ULSAAR MAANE TOGOLOOD DUUSGAH NEE. OLON TER BUMIIG HULGAILAAD, BAS JENKOG GUTEGEED BOLOH UU ? SHUDRAGA ES YALNAA
    118.244.254.71
    Мэдэгдсэн Хариулах
  • Молом 2016-03-17 07:35:06
    Женко их доошоо орж, их ч сандарч байна даа.
    202.9.40.199
    Мэдэгдсэн Хариулах