Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийлээ
Нийслэлийн прокурорын газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн зарим Эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар болон 2014 оны эхний 6 сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийлээ.
 
Монгол Улсын Их хурлын 38 тоот тогтоолоор нийслэлийн дүүргүүдийн прокурорын газрын бүтцэд өөрчлөлт оруулсан. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий прокурор 2014 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр А/09 тоот тушаал гаргаж аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газрын бүтцийг шинэчлэн баталсан байна. Улаанбаатар хотын хэмжээнд шинэчилсэн бүтцээр нийслэлийн прокурорын газар, дүүргийн 1-4 дүгээр прокурорын газрууд ажиллаж байгаа юм. Үүнээс 1, 2 дугаар прокурорын газарт Улаанбаатар хотын төвийн дүүргүүд харьяалагдах бол 3, 4 дүгээр прокурорын газруудад Багануур, Налайх, Багахангай дүүргүүд харьяалагдаж үйл ажиллагаа явуулж байна.
 
Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас 2014 оны эхний 6 сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 1497 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхэд шилжүүлсэн хэргүүдийг зүйл ангиар нь авч үзвэл танхайн гэмт хэрэг 271 буюу 18 хувь, хүний амь насыг санаатайгаар хохироох гэмт хэрэг 67 буюу 4.5 хувь, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 17 буюу 1 хувь, бусдын эд хөрөнгө залилан мэхэлж авах гэмт хэрэг 113 буюу 7,5 хувь, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 95 буюу 6 хувь, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 259 буюу 17 хувь, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг 9 буюу 0.6 хувь, бусад зүйл ангиар үйлдэгдсэн гэмт хэрэг 666 буюу 45.4 хувь байлаа гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.
 
Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.