Хvнсний ногоо эрvvл мэндэд ямар тустай вэ?
Байцаа дотор эрхтний шүүр

Хятад, Солонгос болон Зүүн Ємнєд Азийн орны хүмүүс элэг цєсний ямар нэг євчнєєр євддєггүйн нууц нь хүнсэндээ єдєр тутам байцаа хэрэглэдэгтэй холбоотой гэнэ. Эдгээр орон байцааг “дотор эрхтний шүүр” гэж нэрлэдэг. Өєх тостой хоолонд нугасгүй дуртай, сархдаа бас хэтрүүлчихдэг гэмтэй Монголчууд бид байцааг янз бүрийн хэлбэрээр хоолондоо хэрэглэвэл, эсвэл бvр түүхийгээр нь ч хэрэглэсэн дотор эрхтнүүдийн євчнєєс урьдчилан сэргийлж чадна.

Лууван их идвэл арьс үрчийдэггүй

Лууванг бүх тєрлийн ялангуяа “А” витамины хаан гэж нэрлэдэг. Та хvүүхэддээ єдєр бvр луувангийн нухаш, шүүс, луувангийн шүүсэнд хийсэн зутан єгч байвал янз бvрийн євчин эмгэг тэр болгон тусахгүй. Мєн Энэтхэгийн ардын эмнэлгийн сударт элэгний янз бүрийн євчний үед лууван, бууцайны шүүсний хольцыг уулгаж, хар гурилын зутан идвэл хурдан эдгэнэ гэж тэмдэглэжээ. Энэтхэгчүүд луувангийн ач тусыг маш сайн ашигладаг улс. Тэд багаасаа сүү ууж, түүхий лууван идэж єссєн хvний арьс хэзээ ч үрчийдэггүй гэж ярьдаг.

Гоньд даралт буулгана

Зэрлэг гоньд манай ойт хээрийн бүсэд хаа ч ургана. Yрэндээ эфирийн тос ихтэй тул битүү хоол буюу бууз, хуушуур амтлахад єргєн хэрэглэдэг. Найрлагандаа С, кальци, фосфор, тємєр ихтэй энэ ургамлыг ардын эмнэлэгт нойр хулжих, хоол боловсруулах эрхтэн євчлєх, даралт ихсэх зэргийг анагаахад хэрэглэнэ.

Сонгино, сармис хавдрын эсрэг үйлчилгээтэй

Цусан дахь холестриныг хамгийн сайн бууруулагч. Биеийн эсэргүүцэл дархлалыг сайжруулах, халдварт євчний нянг устгах, хавдрын тєрлийн євчний эсрэг үйлчилгээтэй. Сонгиныг ардын эмнэлэгт зориулалтаар єргєн хэрэглэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Ядаж л ханиад хүрсэн vед сармистай шєл хийж уухаас эхлээд багачуудын энгэрээс ганц хумс зүүхэд ханиад томуу хүрдэггүй гэдэг шүү дээ.

Лооль гэдэсний євчинд тустай

Лоолийг цус багадах, биеийн эсэргүүцэл сулрах, цусан дахь тємєр багасах үед эмчилгээний журмаар ашиглах ба хоол хүнсэндээ витамин С-гийн дутагдлаас үүсэх євчнєєс сэргийлдгийг та бүхэн мэдэх байх. Тэгвэл лооль “С”-гээс гадна витамин “А” болон калигаар баялаг тєдийгүй гэдэсний євчинг үүсгэгч нянг хєнєєх үйлчилгээтэй аж. Лоолийг хашаандаа, мєн байшингийнхаа тагтан дээр ургуулан єєрийн хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Хэрэв та арчилж ургуулж чадвал дунджаар нэг ургамлаас 4-5 кг лооль хураан авч болно.

Хүрэн манжин хєхєнд сүү оруулдаг

Та єдєр бүр биш боловч долоо хоногт ядаж нэг удаа хүрэн манжингаар шєл зууш хийж байгаарай. Мэдрэлийн євчин тусах, бэртэх, биеийн эсэргүүцэл сулрах үед хүрэн манжинг эмчилгээнд хэрэглэдэг. Мєн бєєр, давсаг чулуужих vед хүрэн манжинг чанаж шvvсийг нь єдєрт гурван удаа уувал чулууг нь хайлуулдаг гэж судар бичигт заасан байна. Цус багадах, хєх сүүгvй болох, витамин “Д” дутагдах, эмэгтэйчvvдийн сарын тэмдгийн хэм алдагдах, єндгєвчний євчин, арьс хуурайших, загатнах, эвэрших, үс унах vед хүрэн манжинг хоолондоо байнга хэрэглэвэл тустай.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.