Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг удахгүй  хийнэ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ-д өргөн бариад байгаа хуулийн төслүүдийн талаар танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газраас өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, уг хуулийн төсөлд гэр бүлийн харилцаанд шинээр үүсч байгаа хандлагуудыг зохицуулсан заалтууд оруулсан гэдгийг хэллээ. Тухайлбал уг хуулийн төсөлд олон соёл гэр бүлийн талаарх зохицуулалт орж байгаа бөгөөд гадаадын иргэдтэй гэр бүл болсон иргэдийн харилцаа болон тэдний хүүхдийн асуудлыг зохицуулах аж.
 
Түүнчлэн олны анхаарлыг ихээр татаж байгаа Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл ажлын хэсгийн түвшинд явж байгаа бөгөөд ирэх долоо хоногт байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийхээр болжээ.
 
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлого болон Эрүүл мэндийн даатгалын хуулийг Засгийн газраар хэлэлцэж дэмжвэл ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих ажээ. Үүнээс гадна Монголын Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барихаар зэхэж буй бөгөөд уг бодлогын баримт бичигт нийт 14 хуулийн өөрчлөлт болон шинэчиилсэн найруулга багтаж байгаа аж.  Уг баримт бичгийг баталснаар манай оронд хүний хөгжлийн эрх зүйн шинэ орчин бий болно хэмээн үзжээ.
 
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дээрх хуулийн төслүүдийг танилцуулснаас гадна өнгөрсөн жил анх удаагаа улсын хэмжээнд хийсэн өрхийн амьжиргааны судлагааны дүн удахгүй бэлэн болно гэдгийг хэлсэн. Уг судалгааны дүн нэгтгэгдэж гарсны дараа иргэдэд үзүүлэх халамж үйлчилгээг танил тал хүмүүстээ өгөх бус харин тэрхүү судалгааны мэдээллийн дүнг харж байгаад яг зорилтот хүмүүст хүргэх боломжтой болно гэсэн юм.
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нэрийн данс 2014-06-26 01:10:50
    Нэрийн дансныхан хойтон хэдхэн сарын дараа тэтгэвэрээ авах болж эхэллээ. Энэ талаар яриачээ. Юун хамтын тэтгэвэр вээ.
    203.91.113.10
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2014-06-25 07:32:21
    Одоо тэтгэвэр авч байгаа хүмүүсийнхээ тэтгэвэрийг нэмж чадахгүй байж юун хамтын тэтгэвэр вэ? Ингэж ард түмний тархийг эргүүлж таалагдах гэж бүү оролд.
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах