Ашиг сонирхлын зөрчилтэй 5 хүнийг Нийтийн албанд томилсон байжээ
Авлигатай тэмцэх газар 2015 онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагуудад хариуг хүргүүлсэн бөгөөд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 29 нэр дэвшигч байгааг тогтоож, энэ талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хариу өгч шийдвэрлэсэн байна.

Энэ дагуу илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон нэр дэвшигчдээс 24-ийг нь тухайн албан тушаалд томилоогүй байна. Харин 5 нэр дэвшигчийг томилжээ. Тухайлбал, Цэдэвдамба овогтой Батыг МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр, Оюунчимэг овогтой Лхагвадоржийг ИНЕГ-ын Зорчигч, ачаа, шуудангийн үйлчилгээний газрын даргаар, Шаравсамбуу овогтой Гэрэлчимэгийг Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын даргаар, Дарьмаа овогтой Баттогтохыг Шивээхүрэн дэх гаалийн газарт улсын байцаагчаар, Лхамсүрэн овогтой Даваапилийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариусан Замын орлогч даргын албан тушаалд тус тус томилсон байна.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг зөрчиж томилогдсон нийт 110 албан тушаалтныг томилсон тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.