Засгийн газар Credit Suisse банкнаас зээл авчээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцох үеэр анхаарал тэтсэн нэмэн мэдээллийг хийжээ. Тэрбээр Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл болон эдийн засгийн дунд хугацааны төлөв байдлын талаар мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулсан бөгөөд  “Засгийн газар Credit Suisse банкнаас 250 сая долларын зээл авсан. Уг мөнгө өнгөрсөн шөнө Сангийн яамны дансанд орсон” хэмээн мэдэгджээ. Гэхдээ  зээлийн хүү, хугацаа зэрэг нарийн мэдээллийн талаар дурьдаагүй байна.

Өмнө нь Сангийн сайд Б.Болор Канадад болж буй уул уурхайн хөрөнгө оруулагчдын PDAC олон улсын хуралд оролцох үеэрээ олон улсын банкуудаас зээл авахаар яриа хэлэлцээр хийж байсан ажээ.

Мөн Оюу толгой төслийн хоёр дахь үе шат, далд уурхайн бүтээн байгуулалтад олон улсын хөрөнгө оруулагчид 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон гэх мэдээллийг өгчээ.

Г.Уянга
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine