20.4 мянган га талбайд төмс, хүнсний ногоо тариална
Хаврын тариалалт эхлэх гэж байгаатай холбогдуулан үрийн буудайн нөөцийг бүрдүүлэх зорилгоор 10 гаруй аж ахуйн нэгжид буудай импортлох зөвшөөрөл олгожээ. 

Хүнс хөдөө аж ахуйн яаманд нийт 80 орчим мянган тонн үрийн буудай импортлох хүсэлт ирсэн бөгөөд үүнээс 14 мянгыг нь  ийнхүү шийдвэрлээд байгаа аж. Одоогийн байдлаар улдсын хэмжээнд нөөцөлсөн 36 мянган тонн үрийн буудай байгаа ба үүний 24 мянга нь тариаланчдад хадгалагдаж байгаа гэнэ. 

Энэ жилийн хувьд нийт 350 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн ба үүний 301.5 мянган га талбайд улаанбуудай тариалахаар болжээ. Мөн  20.4 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн ургамал, 25.3 мянган га талбайд тосны болон сэлгээний таримал тариалах юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.